“НАСТНУУДАА ХҮНДЭТГЭЕ-СЭТГЭЛИЙН ДЭМ” АЯНЫГ БАТСҮМБЭР СУМ ДАХЬ АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Соёл, олон нийтийн комиссын бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд “Настнуудаа хүндэтгэе-Сэтгэлийн дэм” аяныг зохион байгууллаа.

Бусдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ахмад үеэ хүндэтгэх, алба хаагчдыг олон нийтийн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцуулах, хамт олны дунд эерэг хандлагыг түгээх зорилгоор зохион байгуулсан тус аянаар Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Тухайлбал, дотор, шүд, чих хамар, хоолой, эхо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд давхардсан тоогоор 119 ахмад настанг хамруулж, шаардлагатай эм бэлдмэл, дархлаажуулалтын нэмэлт бүтээгдэхүүн, гарын бэлэг гардууллаа.
Мөн энэ үеэр алба хаагчид урлагийн тоглолт толилуулснаас гадна ахмад настнууд ая дууны мэндчилгээ өргөн барьсан юм.



Add comment

reload, if the code cannot be seen