БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН “ЭЛЬ” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эль” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч болон тэдний гэр бүлийн гишүүдийг эмчилгээ, эмнэлгийн үзлэгт хамрагдахад 40 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх гэрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.




Add comment

reload, if the code cannot be seen