СОЁМБО ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛЧИД “СОЁЛЫН СЭРГЭЛТ” АЯНД НЭГДЭВ

Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “СОЁЛЫН СЭРГЭЛТ” аянд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Соёмбо чуулгын уран бүтээлчид нэгдэж, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэдэд уран бүтээлийн дээжээ өргөн барилаа.

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “СОЁЛЫН СЭРГЭЛТ” аяныг 2023 оны 5 дугаар сард эхлүүлсэн.

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд урлагийн тоглолт, соёлын албан хаагчдыг чадавхжуулах илтгэл сургалт, соёлын биет бус өвийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнг толилуулах уг аян 2023 оны 10 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.


Add comment

reload, if the code cannot be seen