Хорих ял эдэлж буй хүмүүжигчид холбогдох хууль, журамд заасны дагуу түр болон удаан хугацааны эргэлт, уулзалтыг гэр бүлийнхэнтэйгээ хийх эрх нь нээлттэй байдаг.
Энэ хүрээнд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги удаан хугацааны уулзалтын байрыг сайжруулах, үйлчлүүлж буй иргэд, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удаан хугацааны эргэлтийн байрыг шинэчлэн засварлаж, ашиглалтад орууллаа.
Тус эргэлтийн байрыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн санхүүжилтээр удаан хугацааны уулзалтын 5 өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хичээлийн булантайгаар тохижуулж, аюулгүй байдлыг хангах дуудлагын хонхыг өрөө тус бүрт байрлуулжээ.