ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААНЫ УУЛЗАЛТ

Арван тав. Тур, удаан хугацааны уулзалтыг зохион байгуулах

15.1. Уулзалтаар ирэгсдийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхгуй бол бүртгэлийн байгууллагын лавлагаа, гэр бүлийн баталгаа, түүний хуулбарыг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг шалган. хорих ангийн дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон уулзах хугацааг магадлан, тодорхойлно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

198.3.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй.

198.4.Нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 7 хоногт нэг удаа түр, 45 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болох бөгөөд захидал илгээх тоог хязгаарлахгүй.

199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

200.4.Хоригдол 180 хоногт хоёр удаа түр уулзалт хийж, 30 хоногт нэг удаа захидал явуулж, 90 хоногт нэг удаа илгээмж авч болно.

15.2. Түр уулзалтын хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байх ба 1 удаа 5-с дээшгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна.

15.4. Уулзалтын хүсэлтийг ажлын өдрийн 09.00-16.00 цагийн хооронд хүлээн авч уулзуулах эсэхийг шийдвэрлэн, амралтын өдөр, ажлын бус цагт тухайн хорих ангиас алслагдсан өөр хот, аймаг, сумаас ирэгсдийг уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

15.5. Уулзах хүсэлт гаргасан хүнтэй хоригдол уулзахыг хүсээгүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.

15.6. Хамгаалалтын ажилтан нь уулзалтаар ирэгсдэд хамгаалалтын бүсэд нэвтрүүлэхийг хориглосон зүйл, уулзалтын явцад анхаарах зүйлийн талаар урьдчилан танилцуулна.

Арван зургаа.Тур хугацааны уулзалт

16.1. Түр уулзалт нь ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна.

16.2. Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах ба аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлан тоноглож болно.

16.3.Түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр явуулж болно. Цахим уулзалтын цагийг биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр баталгаажуулна.

16.4.Хорих анги техникийн нөхцөлийг харгалзан уулзалтын цагийг цахимаар баталгаажуулж болох ба уулзалтаар ирсэн иргэний бичиг баримтыг үндэслэн хүлээгдэл чирэгдэлгүй уулзах нөхцөл боломжоор хангана.

Арван долоо.Удаан хугацааны уулзалт

17.1. Удаан хугацааны уулзалтын байр ор, ширээ, сандал, хүнсний зүйл хадгалах шүүгээтэй байхын зэрэгцээ хоол бэлтгэх, боловсруулах өрөөтэй байна.

17.2. Уулзалтаар ирэгсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэх 20 кг-аас дээшгүй хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг удаан хугацааны уулзалтын байранд нэвтрүүлж болох бөгөөд хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг уулзалтаар ирэгсэд өөрсдөө бүрэн хариуцна.

17.3. Удаан хугацааны уулзалтын байр нь төлбөртэй байна. Төлбөрийн хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын тушаалаар тогтооно.

17.4. Уулзалтын байрыг хүүхдийн тоглоомын өрөө, талбайгаар тохижуулна.

ДЭГЛЭМ

ЗЭРЭГЛЭЛ

Түр хугацааны уулзалт

Удаан хугацааны уулзалт

Захидал

Илгээмж

Утсаар

ярих

Нээлттэй

Энгийн

Тоог хязгаарлахгүй

30 хоногт

1 удаа

Тоог хязгаарлахгүй

Тоог хязгаарлахгүй

Тоог хязгаарлахгүй

Тусгай

7 хоногт

1 удаа

45 хоногт

1 удаа

Тоог хязгаарлахгүй

7 хоногт

1 удаа

7 хоногт

1 удаа

Хаалттай

Энгийн

60 хоногт

1 удаа

90 хоногт

1 удаа

-

30 хоногт
1 удаа

30 хоногт 
  1 удаа

Тусгай

90 хоногт
1 удаа

120 хоногт
1 удаа

-

60 хоногт
1 удаа

60 хоногт
1 удаа

Тусгай нэгж

180 хоногт
2 удаа

-

30 хоногт
1 удаа

90 хоногт
1 удаа

-

 

Add comment

reload, if the code cannot be seen