ЗАХИДАЛ ИЛГЭЭМЖ ЯВУУЛАХ

ХОРИН НЭГ. ЗАХИДАЛ, ИЛГЭЭМЖ, ХАРИЛЦАА

21.1. Захидал, илгээмж хүлээн авах хоригдол нь тухайн хорих ангид байхгүй тохиолдолд задлахгүйгээр “Буцаан хүргүүлэв” тэмдэг дарж хаягаар нь буцаана.

21.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 235.6-д /235.6.Хорих анги, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хаягласан захидлын агуулга, тоо хэмжээнд хяналт тавихгүй бөгөөд хорих ангийн захиргаа уг захидлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор илгээнэ./ зааснаас бусад тохиолдолд хоригдлын илгээсэн захидлыг нийгмийн ажилтан хянаж, бүртгэн, хаягаар нь явуулна.

Хорин гурав. Өргөдөл. гомдол, хүсэлт

23.1. Хоригдлын гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 237 дугаар зүйлд /237.1.Хоригдлын өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн алба хаагч хүлээн авч, бүртгэсний дараа хорих ангийн даргад танилцуулж харьяаллын дагуу шилжүүлнэ.237.2.Өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг хорих ангийн алба хаагч тухай бүр хоригдолд танилцуулж, гарын үсэг зуруулан хувийн хэрэгт хавсаргана./заасны дагуу шийдвэрлэх ба хоригдол өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хорих ангийн дарга албан бичгээр Монголын Хуульчдын холбоонд уламжилж шийдвэрлүүлнэ.

ДЭГЛЭМ

ЗЭРЭГЛЭЛ

Түр хугацааны уулзалт

Удаан хугацааны уулзалт

Захидал

Илгээмж

Утсаар

ярих

Нээлттэй

Энгийн

Тоог хязгаарлахгүй

30 хоногт

1 удаа

Тоог хязгаарлахгүй

Тоог хязгаарлахгүй

Тоог хязгаарлахгүй

Тусгай

7 хоногт

1 удаа

45 хоногт

1 удаа

Тоог хязгаарлахгүй

7 хоногт

1 удаа

7 хоногт

1 удаа

Хаалттай

Энгийн

60 хоногт

1 удаа

90 хоногт

1 удаа

-

30 хоногт

1 удаа

30 хоногт  
1 удаа

Тусгай

90 хоногт

1 удаа

120 хоногт

1 удаа

-

60 хоногт

1 удаа

60 хоногт

1 удаа

Тусгай нэгж

180 хоногт

2 удаа

-

30 хоногт
1 удаа

90 хоногт

1 удаа

-

Add comment

reload, if the code cannot be seen