БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тус яам нь Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг хуралдуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.Энэ хүрээнд тус яамны харьяа 12 агентлаг, байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож, хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган ажиллуулж байна. Мөн дээрх байгууллагын албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцлийг бүрдүүлээд байна.Харин Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбогдуулан бие бүрэлдэхүүнээр онцгой үүрэг гүйцэтгэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байна.УОК-ын Шуурхай штабт яам, харьяа байгууллагын ажилтнууд улсын бүртгэлийн архивын лавлагаа, мэдээллээр ханган ажиллаж байгаа бол аймаг, нийслэл, дүүргийн улсын онцгой комисст Нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар ажиллаж байна.                                                                                        Эх сурвалж: www.mojha.gov.mn

Back to top button