КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хээрийн гаралт “Команд штабын дадлага сургуулилт”-ыг 3 хоногийн хугацаанд төвлөрүүлэн зохион байгууллаа.
Хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, албаны бэлэн байдал, аюулгүй байдал, ажлын байранд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын цэрэгжилт жагсаалч байдлыг бататгах, чадавхжуулах, тусгай техник хэрэгсэл хэрэглэх чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтаар галт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй харьцах болон амьд гарах тактик ажиллагааны сургалт зэргийг явууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen