Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах, дунд шатны мэргэжилтнүүдийн хувь хүний болон ажил, албан тушаал, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, мэдлэг, ур чадвар олгох зорилгоор “Хорих байгууллагын алба хаагчийн сэтгэл зүй” сэдэвт төвийн бүсийн бүсчилсэн сургалтыг 409 дүгээр хаалттай хорих ангийн байрлалд зохион байгууллаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар алба хаагч, хоригдлын сэтгэл зүйн онцлогийн талаар төрөл, мэргэжлийн алба хаагчид мэдлэгтэй болох, хорих байгууллагын үндсэн чиг үүрэг, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтад төвийн бүсийн нийт 12 хорих анги, байгууллагын 30 гаруй алба хаагч хамрагдаж, сэтгэл зүйн шинжлэх ухааны цогц ойлголт, нийгэмшүүлэх үйлчилгээ, харилцааны болон зөрчил маргааныг шийдвэрлэх, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх арга барилд суралцлаа.