“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА”

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч  бүрэлдэхүүний  сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалт явагдах болсонтой холбогдуулан сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэж байна.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх,
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,
  • Шивээсгүй байх;
  • Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн  байж болно.
  • Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
  • Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1.       Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  2.       Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3.      Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4.      Иргэний үнэмлэхний хуулбар;
  5.      Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  6.      Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7.     Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8.      Төрийн албан хаагчийн анкет /2019 оны шинэ/;
  9.       Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
  10.       Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11.       Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
  12.       Өр төлбөртэй эсэх лавлагаа.

433 дугаар хаалттай хорих анги

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button