“ЧАНАРТАЙ НОЙР ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, нойргүйдэх эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн Нойр судлалын төвийн нойрны эмч, хошууч Т.Амартогтох “Чанартай нойр эрүүл амьдралын үндэс” сургалт зохион байгууллаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид ихэвчлэн хоногийн ээлжээр үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотойгоор нойргүйдэлд орох, нойрны хэмнэл алдагдах, нойронд амьсгал тасалдах эмгэг түгээмэл илэрдэг байна. Эдгээр эмгэгээс үүдэн алба хаагчид нойроо гүйцэт авч чаддаггүй, ажлын бүтээмж, анхаарал төвлөрөл мууддагаас гадна даралт ихсэх, зүрхний хэм алдагдах зэргээр эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг аж.
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Нойр судлалын төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн 20-30 хувийг л төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид эзэлж байгааг албаныхан хэллээ.
Иймд тус төвөөс алба хаагчдын нойрны эмгэг, түүний сөрөг нөлөөний талаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад зориулсан гарын авлага гаргаж, сургалт зохион байгуулж байгааг хошууч Т.Амартогтох онцоллоо.
Уг сургалтыг цаашид харьяа анги байгууллага, салбар, нэгжүүдэд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Add comment

reload, if the code cannot be seen