Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Эмэгтэйчүүдийн зөвлөл болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2023 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Тус хамтын ажиллагааны хүрээнд алба хаагч тэдний гэр бүлийн гишүүдэд чиглэсэн системтэй хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ ажлын эхлэл болгон сурагчдын амралтыг тохиолдуулан Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байрлах Нүүдлийн соёлын зусланд алба хаагчдын ахлах ангийн 10 хүүхдийг амрааж, тэдэнд эртний Монголчуудын уламжлалт эрдмээс шимтэн суралцахын зэрэгцээ, байгаль эх дэлхийгээ хайрлах, хамтын үнэ цэнээ хуваалцах соёлыг таниулах, мэргэжлээ зөв сонгох, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хэрхэн хамрагдах, эссэ бичих аргачлал зэргийн талаар зөвлөгөө өгсөн.
Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөж байгаа, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, БНХАУ-ын их дээд сургуульд суралцах хүсэлтэй алба хаагчдын хүүхдүүдийн дунд Хятадын 400 гаруй их, дээд сургуулиудаас тэтгэлэг авах эрх олгодог “I STUDY education group”-ын ISSP англи хэлний шалгалтад оролцон өндөр оноо авч, тус улсын Нинбо хотод байрлах “NINGBO UNIVERSITY”-д Олон улсын эдийн засаг, худалдааны мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцах болсон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тоо бүртгэлийн хэлтсийн дарга, ахлах дэслэгч А.Сонинсувдын хүү Б.Дөлдөө баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдын хүүхдүүдийг гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.