Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудыг мэргэжлийн дадал эзэмшүүлэх сургалтад хамруулж цалинтай ажлын байраар ханган гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулан ажиллаж байна.
Тус ангиас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд үйлдвэрлэлийг өргөтгөж гутал үйлдвэрлэх цехийг шинээр ашиглалтад оруулан хоригдлыг ажиллах орчин нөхцлийг бүрдүүллээ.
Уг цехэд өвлийн гутлын дотор, бойтгон оймс зэргийг үйлдвэрлэж байна.