Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан-2023”-ын шилдгүүд тодорлоо.
“Шилдэг эрэгтэй офицер”-оор Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад Г.Жавхлантөгс, ахмад Ч.Мандуул, Батлан хамгаалах яамны хошууч Ц.Даваадорж, “Шилдэг эмэгтэй офицер”-оор Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад Н.Дэлгэрмаа, дэслэгч Н.Ууганцэцэг, Хил хамгаалах ерөнхий газрын ахлах дэслэгч П.Отгондулам нар тодорсон бол тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оролцсон залуу офицеруудаас “Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест”-ийн төрөлд тэргүүн байрт ахлах дэслэгч С.Лхагвабаяр, “Шилдэг илтгэл”-ийн төрөлд хоёрдугаар байрт хошууч Э.Жамбалрагчаа нар шалгарлаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн батлан хамгаалах аюулгүй байдал хариуцсан зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.