“ХААНЫ ЭРЭЛД-2023” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн Нэгдсэн Улсын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаа болж байна.

Энэ хүрээнд зохион байгуулагдсан "Эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдал" сэдэвт танхимын сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл хамрагдлаа.
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2002 оноос хойш 21,000 гаруй цэргийн алба хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд оролцуулаад байна.

Харин 2009 оноос эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 162 алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн юм.

Add comment

reload, if the code cannot be seen