“МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭЛЭЭ

Монгол Улсын зэвсэгт хүчин Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 21 жил, Олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейгээс “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” нүүдлийн үзэсгэлэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэлгэлээ.

Энэхүү үзэсгэлэнг Энхийг сахиулах ажиллагаа, Олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд оролцсон түүхэн замналыг сурталчлан таниулах, дээрх ажиллагаануудад оролцох хүсэлтэй алба хаагчдад мэдээ мэдээлэл өгөх зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад толилуулж байгаа юм.

Энэ үеэр Монгол цэргийн музейн харьяа Шүүхийн дурсгалын музейн эрхлэгч, дэд хурандаа Д.Амартайван Ирак, Афганистан улсад болсон Олон улсын эвслийн цэргийн анхны ажиллагаанд Монгол цэргүүдийн гүйцэтгэсэн үүрэг, түүхэн замнал, ололт амжилтыг харуулсан 50 гаруй гэрэл зураг, биет эд өлгийн зүйлсийг тайлбарлан таниуллаа.

Үзэсгэлэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус газрын харьяа анги байгууллага, салбар нэгжүүдийн алба хаагчид үзэж, сонирхож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Энхийг сахиулах ажиллагаанд 160 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.

Add comment

reload, if the code cannot be seen