БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БАТЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан тус байгууллагын даргаар ажиллаж байсан бригадын генерал Д.Батжаргалыг урьж “Ял эдлүүлэх үйл ажиллагааны түүхэн замнал” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр бригадын генерал Д.Батжаргал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал, ял эдлүүлэх ажиллагааны онцлог, өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, алба хаагчдын асуусан асуултад хариулж, улсын дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүслээ.
Тус уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны бие бүрэлдэхүүн оролцож, бригадын генералд дурсгалын зүйл гардууллаа.
Алба хаагчдад өөрийн дурсамж, туршлагаа хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн бригадын генерал Д.Батжаргал Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Add comment

reload, if the code cannot be seen