Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Дотоод хэргийн их сургуулийн Сургалт судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуультай хамтран албаны болон сургуулийн онцлог, мэргэжил сонголтын талаар ойлголт өгөх, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн 220 орчим сурагчтай уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд хурандаа Б.Галбадрах, Аюулгүй байдлын тэнхимийн багш, ахмад И.Санчиргарав, Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, дэслэгч Б.Дэнсмаа нар Дотоод хэргийн их сургууль, Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хөтөлбөрийн танилцуулга, давуу тал, элсэлтийн бүртгэлд анхаарах асуудлаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Мөн тус газрын алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагчдад яриа таниулга хийж, гарын авлага, тараах материал олголоо.