ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг нээж Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй үг хэлж, зөвлөгөөний үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу удирдан явуулсан.
Зөвлөгөөнөөр газар хэлтэс, нэгжийн дарга нар 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа.
Өнгөрч буй 2023 оны ажлаа дүгнэн, алба хаагчдын дүрэмч, жагсаалч байдлыг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг цахимжуулах, шинийг эрэлхийлэх, ажлын цаг ашиглалт гүйцэтгэлийг сайжруулах, хэлтсүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, оновчтой санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэв.
Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй зөвлөгөөний төгсгөлд дүрэмч, жагсаалч байдал, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж 3 алба хаагчид “Талархал”, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилга хариуцлагын зөрчил гаргасан 1 алба хаагчид “Шаардлага”, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлийг сайжруулах талаар 2 алба хаагчид “Зөвлөмж”-ийг тус тус гардуулж, нийт алба хаагчдад 2023 онд гаргасан ажлын амжилтаа бататган, 2024 онд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн тэргүүний алба, хамт олон болж ажиллахыг уриалж, ажлын амжилт хүслээ.

Add comment

reload, if the code cannot be seen