ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 13 дугаар тогтоолоор хүний нөөцөд бүртгэгдэж, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн харуул хамгаалалтын албаны ажилтан мэргэжлийн сургалтыг амжилттай төгссөн төгсөгчдийг албан тушаалд томилж, цэргийн цол олгож, тангараг өргүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
Тангараг өргөсөн алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн сул орон тоонд томилогдон ажиллах юм.

Add comment

reload, if the code cannot be seen