ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СОНГОДОГ ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” өнөөдөр /2023.12.01/ Спортын төв ордонд эхэллээ.
Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баттулга болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын 280 орчим тамирчин насанд хүрэгчид, мастер-1, мастер-2 ангиллын нийт 19 жинд хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.
Тэмцээний 3 төрлийн 12 жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллага, салбар нэгжүүдээс 18 тамирчин өрсөлдөж байна.

Add comment

reload, if the code cannot be seen