Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллыг дэмжих, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор алба хаагчдын цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдэд зориулсан өрөөг шинээр тохижуулж, ашиглалтад орууллаа.