Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр (2023.10.20) “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд болон хотын хүрээний анги, байгууллага, салбар, нэгжийн 130 гаруй алба хаагч оролцож, нохойн хошууны 250 мод тарилаа.
Мөн үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалан, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эрүүл, эко орчныг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлж, “Мод эзэмшигч”-ийн батламж хадгалуулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “100 сая мод тарих хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд чацаргана, мойл, нарс, улиас, хус, агч, буйлс, шинэс, хайлаас, монос, шар хуайс, голт бор зэрэг 1,545,000 модыг тарьж, ургуулж, арчилгаа, усалгааг тогтмол хийж байна.