“ЭХ ОРОНЧДЫН МӨНХ НОГООН ТӨГӨЛ”-Д АХМАДУУД МОД ТАРИЛАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа Монгол цэргийн нэгдсэн холбооны “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д мод тарих арга хэмжээ Хужирбулан дахь Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хороо болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороод, МЦНХ-ны ажлын алба зэрэг 300 гаруй хүн оролцож, 1000 гаруй мод тарилаа.
Арга хэмжээг нээж, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо хэлсэн үгэндээ “Эх орончдын мөнх ногоон төгөл”-ийн нээлт ирэх хавар болохыг дурдаад, энэ төгөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмад ажилтнууд, цэргийн андууд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, цэргийн төрөл, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар мод тарих, байгууллага тус бүр өөрсдийн онцлог, түүх, чиг үүрэг, бахархлыг шингээсэн хөшөө, дурсгал, бүтээн байгуулалтыг хийж, цогцолбор эко ногоон төгөл бий болгох зорилт тавьсныг онцлоод хүрэлцэн ирж мод тарьж байгаа байгууллага, хамт олонд талархал илэрхийллээ.

Add comment

reload, if the code cannot be seen