ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ, БОЛОВСРОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧМЫН ШАРИЛЖ УСТГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн талбайн шарилжыг устгах ажлыг хийлгэж байна.
Энэ хүрээнд хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 6 дүүрэгт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын шарилж устгах ажлыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүллээ.
Уг тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн 130.8 га талбайн шарилжыг устгаад байна.

Add comment

reload, if the code cannot be seen