ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ “СОЁМБО” ЧУУЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Соёмбо чуулга нь 2011 онд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга асан, хурандаа, МУУГЗ Г.Цэрэнсүх даргатай 23 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, иргэд, олон нийтэд урлаг соёлоор үйлчлэх, соён гэгээрүүлэх, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцох, хоригдолд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг урлагаар дамжуулан үзүүлэх, уран бүтээл туурвих үндсэн чиг үүрэгтэй анх байгуулагдаж байсан түүхтэй билээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/29 дүгээр тушаалаар Соёлын тэргүүний ажилтан, дуучин, чуулгын дарга, хошууч Б.Анхбаяр, Уран сайхны удирдагч, удирдаач, ахмад Д.Мягмардорж, найруулагч, уртын дуучин, хошууч Э.Болормаа, нягтлан бодогч, архив-бичиг хэргийн ажилтан, маркетингийн менежер, хөтлөгч, хөгжмийн багш, бүжгийн багш, дууны багш, бүжигчин, дуучин, хөгжимчин, хөгжмийн техникч гэсэн 31 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөгжим анги нь Соёлын тэргүүний ажилтан, Улсын Филармонийн Баянмонгол чуулгын албаны дарга асан, хөгжмийн зохиолч, удирдаач, ахмад Д.Мягмардоржийн удирдлаган дор үлээвэр болон цахилгаан хөгжмөөс бүрдсэн 14 хөгжимчний бүрэлдэхүүнтэй дотроо амьд хөгжмийн хамтлагтай цэргийн болон жазз, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

Дуу анги нь Соёлын тэргүүний ажилтан, “Уухай” хамтлагийн морин хуурч-хөөмийч, ахмад Б.Зоригоогийн удирдлаган дор уртын дуучин, сонгодог дуучин, цэргийн болон поп чиглэлээр дуулдаг нийт 6 гоцлол дуучинтай уран бүтээлээ туурвидаг.

Бүжиг анги нь Соёлын тэргүүний ажилтан, урлаг судлалын ухааны доктор, бүжгийн багш-бүжиг дэглээч, ахмад М.Мөнгөнцэцэгийн удирдлаган дор 8 бүжигчдийн бүрэлдэхүүнтэй монгол үндэстний болон орчин цагийн тайзны бүжгийн бүтээлүүдээр уран бүтээлээ туурвиж байна.

Add comment

reload, if the code cannot be seen