Өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хотын хүрээний харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжийн дарга нар болон 400 гаруй алба хаагч оролцож, буухиа гүйлт, туухай өргөлт, гар барилдаан, олс таталт зэрэг спортын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.