Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 302 дугаар тушаалаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Зорилго:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлогын баримт бичгийн үр дүн, үр нөлөөг судлах, тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.
Хэрэглэгчийн үнэлгээ хийх байгууллагад тавих шаардлага:
Хэрэглэгчийн үнэлгээний байгууллагын бүрдүүлэх баримт бичиг:
Хэрэглэгчийн үнэлгээ хийх сонгон шалгаруулалтын материал авах байршил:
Сонгоншалгаруулалтын материалыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1
Хуульчдын гудамж Улаанбаатар- 210646
И-мэйл: info@cd.gov.mn, Утас: 976-51-266369