АЛБА ХААГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАРУУН БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах, дунд шатны мэргэжилтнүүдийн хувь хүний болон ажил, албан тушаал, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, мэдлэг, ур чадвар олгох зорилгоор “Хорих байгууллагын алба хаагчийн сэтгэл зүй” сэдэвт баруун бүсийн сургалт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид зохион байгуулагдлаа.
Тус бүсчилсэн сургалтад баруун бүсийн хорих анги, байгууллага, салбар, нэгжийн холбогдох албан тушаалтнууд хамрагдсан юм.

Add comment

reload, if the code cannot be seen