Ярилцлага - DataLife Engine

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЧ “ХУРАНДАА”
Хөдөлмөрийн үр шимээр хувь хүн, гэр бүл, улс орон хөгждөг бол амжилт, аз жаргал өөрөө ирэхийг хүлээгээд суувал хэзээ ч бүтэхгүй нь лавтай. Тиймээс ч тууштай хөдөлмөрлөж, үүнийхээ үр шимийг нь хүртэж яваа нэгэн эрхэмтэй уншигч таныг танилцуулъя.

Түүнийг Ч.Лхамсүрэн гэдэг. Өдгөө 54 насны босгыг давж яваа энэ эрхэм амьдралынхаа тэн хагасыг нийгмээс тусгаарлагдаж, төрийн цээрлэл хүртэж яваа “хүн”-ий эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зориулсан нэгэн. Тэрбээр 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хуучнаар Хорих нэгдсэн эмнэлэг, одоогийн 401 дүгээр хаалттай анги-Нэгдсэн эмнэлгийн дотрын эмчээр томилогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөр бүлд гишүүн болсноос хойш 28 дахь жилтэйгээ золгож байна.

Нийслэл хот 1969 он. Чүлтэм гуайнх тав дахь үрээ өлгийдөн авсан нь Лхамсүрэн байв. Тэрбээр ээжийнхээ зөөлөн, намуухан ааль, аавынхаа шулуун, шударга занг өвлөсөн, дуу цөөтэй, даруухан хүүхэд байж. Түүнийг дүү нар нь “амаа” гэж авгайлна. Амаа багын л хичээлдээ дуртай, аливаад идэвх санаачилгатай, тууштай хүүхэд байв.Түүнийг долдугаар ангид ордог жил аав нь түүнийг эмч болгох хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Ч.Лхамсүрэн: “Аав надад “Хүү минь эмч болно шүү” гэж захиснаас хойш хими, биологи, физикийн сонгоноор хичээллэсэн. 1987 онд 24 дүгээр сургуулийг төгсөөд Анагаахын дээд сургуульд конкурс өгсөн ч тэнцээгүй. Ингээд сувилагчийн сургуульд элсэж, 1989 онд улаан диплом өвөртлөн Анагаахын дээд сургуульд урилгаар орж, өөрийн болон аавынхаа эмч болох хүслийг биелүүлсэн. 1995 онд АУИС-ийг төгсөн одоогийн 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдаж, дэслэгч цол хүртсэн. Анх ганц худагт очиход төмөр хаалганы чихарсан чимээг сонсоод өөрийн эрхгүй зогтусч, хорих байгууллагын орчинтой танилцаж байлаа” хэмээв.

Тэрбээр томилогдсоноосоо хойш буюу 1995 оны 12 дугаар сард дотрын тасгийн эрхлэгч болж, ахлах дэслэгч цол хүртэв. Харин энэ үеэр Дарь-Эхийн аман дахь эмнэлэг нь Зайсан толгойн урд хэсэгт нүүж очсоноор “жинхэнэ” эмнэлгийн орчин бүхий ажлын байртай болжээ. Үүнээс хойш жилийн дараа эмнэлгийнхээ ерөнхий эмч болсноор ахмад цолыг алгасан хошууч болов.

Тухайн үед улс орны эдийн засгийн байдал хүнд, иргэдийн дунд нийгмийн гэх тодотголтой сүрьеэгийн өвчлөл их байлаа. Энэ хэцүү нөхцөл байдалтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нүүр тулж, хорих ангиудад өвчлөл, нас баралт буурахгүй байв. Ч.Лхамсүрэнг ажилд ороход хоригдлуудын нас баралт жилд тус эмнэлэгт дунджаар 160 орчим байж. Тиймээс тухайн үеийн удирдлагууд болох Л.Гарамжил генерал, Л.Санжаасүрэн хурандаа, Д.Даваа-Очир хурандаа нарын зүгээс хоригдлуудын нас баралтыг бууруулах, өвчлөлийн шалтгааныг олох үүрэг өгч, судалгааны явцад нас баралтын шалтгаан нь сүрьеэ, тураал байсан нь тодорхойболов.

Ч.Лхамсүрэн: “Сүрьеэгийн гэдгээрээ олонд танигдсан Цогт багштай уулзаж, учир явдлаа хэлэхэд “Танай байгууллага дээр сүрьеэгийн хөтөлбөр хэрэгжүүлье” гэлээ. Ингээд ШШГБ-д анх удаа “Сүрьеэгийн бага хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Тухайн үеийн бүх ангиар явж, 3500 хоригдлыг шинжилгээнд хамруулахад халдвартай сүрьеэтэй 157, сүрьеэгийн сэжигтэй 800 гаруй тохиолдол илэрсэн. Энэ үзлэгийн дүнг ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нэгдүгээрт халдваргүй хэлбэрийн сүрьеэтэй хоригдлуудыг дэглэмээр нь ялган эмчлэх, хоёрдугаарт халдвартай сүрьеэтэй хоригдлуудыг дэглэм хамаарахгүй нэгдсэн эмнэлэгтээ эмчлэх санал гаргаж, жирийн дэглэмтэй хоригдлуудыг Хонхорын хэсэгт, чанга дэглэмтэй хоригдлуудыг Багануурын хорих ангид хэсэг байгуулан эмчлэх, халдвартай сүрьеэтэйг нь Нэгдсэн эмнэлэгтээ эмчил гэсэн шийдвэр гарч, сүрьеэгийн хэсгийг шинээр байгуулсан. Үр дүнд нь нас баралт 1997 онд 157 байсан бол 1998 онд 40 гаруй болж буурсан” гэв.

Улсын хэмжээнд сүрьеэтэй хоригдлуудыг тусгаарлан эмчилдэг хорих ангийг 1972 онд байгуулж, 1994 онд татан буулган анги ангид нь тараасан түүхтэй. Энэ нь хорих ангиудад сүрьеэгийн өвчин тархах эхлэл болсон юм. Гэтэл халдварт өвчний тархалтыг барихын тулд нэгтгэн тусгаарлаж, эмчлэх шаардлагатай. Тийм ч учраас Лхамсүрэнгийн гаргасан саналыг удирдлагууд нь дэмжиж, 2001 онд дээрх хэсгүүдийг үндэслэн тухай үед сүрьеэгийн 429 дүгээр хорих анги нэртэйгээр байгуулагдаж, одоогийн 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулагдсан түүхтэй.

Ч.Лхамсүрэн: “Тухайн үед өвчтөнүүдийг эмчлэхдээ ангиудад эмчилгээний хэсэг байгуулах, тусгай хооллолттой болгох нь зүйтэй гэж үзээд тураалд орсон хоригдлуудыг эмчилгээний зорилгоор спиртийн уусмал судсаар тарих, улаан буудайн сиропыг хяналтын дор оройд нэг удаа уулгах, нохойн махтай хоол идүүлэх эмчилгээг хэрэглэх зөвшөөрөл хүсч, “Эм био бэлдмэлийн эмчилгээний чанарын хяналтын алба”-нд хүсэлт тавихад “Хоригдол дээр туршилт хийхийг зөвшөөрөхгүй” гэсэн албан бичиг ирсэн. Энэ тухай Гарамжил генералд танилцуулахад “Уламжлалт эмчилгээний аргыг ашиглаж болно. Энэ тушаалыг гаргана. Хариуцлагыг нь би хүлээнэ” гэлээ. Ингээд сүрьеэтэй хоригдлуудад эмчилгээ хийж эхэлсэн нь өвчлөл, нас баралтыг илт бууруулж чадсан” гэлээ.

Эмч хүний бамбай нь цагаан халаад, мохошгүй илд нь мэдлэг, мэргэжил нь болов уу. Тэрбээр эцгийнхээ хүслийг биелүүлж, эмч болсны зэрэгцээ хос тангарагтан, цэнхэр дуулгатан гэх алдрын эзэн аж.

Ч.Лхамсүрэн: “Би эмч, хурандаа болсноороо бахархаж явдаг. Нэгэн цэргийн эмч хэлэхдээ “Хүн болгон баатар болдоггүй, хүссэн болгон хурандаа болдоггүй” гэж хэлсэн байдаг. Энэ үг огшоох, мэргэжлээрээ бахархах хөшүүрэг болдог юм. Үүнээс гадна хань ижил, үр хүүхэд, хамт олон, байгууллагаараа бахархаж, бардамнах сэтгэл байнга төрдөг” гэлээ.

2010 оны 5 сарын нэгэн үдэш “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт эмч байвал Зэвсэгт хүчний жанжин штабын эмнэлгийн хэлтэст хандаарай” гэсэн Даваадорж эмчийн яриа түүнийг “Энхийг сахиулагч” болох эхлэлийг тавьжээ. Тус ажиллагаанд 35-аас доош насныхан явах ёстой ч тухайн үед 40 настай байсан Лхамсүрэнгийн мэдлэг, ур чадвар, байгууллагын дэмжлэг ажиллагаанд явахад нь томоохон түлхэц болсон аж.

Ч.Лхамсүрэн: “Жанжин штаб дээр очоод уулзтал миний материалыг судлаад чамайг авлаа. Танай байгууллагаас бичиг хэрэгтэй гэлээ. Ерөнхий газар дээр ирээд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэнтэй уулзаж, “Дэд хурандаа Ч.Лхамсүрэнг энхийг дэмжих ажиллагаанд явуулахад татгалзах зүйлгүй” гэсэн бичгээ авч очоод маргааш нь эрүүл мэндийн үзлэгт орсон. Харин нөгөөдөр өглөө нь ажлаа хүлээлгэж өгөөд таван толгой дахь бэлтгэлд гарлаа. Ингээд Чад улс руу явах цэргийн багийн бүрэлдэхүүний эмнэлгийн бүлгийн даргаар томилогдсон. Тухайн үед Монгол Улс хамгийн олон цэргээ буюу нэг удаад 260 цэргийн алба хаагчаа илгээж байлаа. Тэдний эрүүл мэндийг хариуцах хүндтэй, хариуцлагатай үүрэг ногдсон юм. Ажиллагааны газар оронд буухад 55 хэмийн халуун амьсгалахад ч бэрх орчин угтлаа. Нүдний хар шилгүй бол нүдээ нээхийн эцэсгүй, хурц нартай байсныг одоо ч тод санаж байна. Газардахаасаа өмнө ийм халуун газар байдаг гэж огт төсөөлөөгүй. Түүнээс хойш ажиллагааны газар орныхоо цаг уур, цагийн байдалтай дасан зохицож ажиллах болсон. Африк тивд ажиллах хугацаандаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө нь хязгаарлагдмал, улс орных нь хөгжил дорой байгааг хараад харамсах, өрөвдөх сэтгэгдэл төрж, ямар их тавилангаар Монгол эх орондоо төрсөн юм бэ гэж бодож байлаа. Цагийн байдал үе, үе хүндэрч босогчид өөр хоорондоо дайтаж, зарим нэг тоосгон суурин дээрэмдэн тонож, хүний амь нас хохироосон, шархдуулсан гэх тагнуулын мэдээг сонсоход сэтгэл түгшинэ. Гэсэн хэдий ч үүрэг гүйцэтгэх хугацаандаа болгоомжлол, сонор сэрэмжээ алдалгүй, сахилга баттай байсан, чадварлаг захирагч дарга нарын хүчинд бид осол эндэлгүй үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн.

Ажиллагааны явцад нэг цэрэг сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвдөхөд “Жанжин штаб”-аас эмчилж чадах эсэхийг асуусан. Би монголоос шаардлагатай эм тариа захиж, тэр цэргийг эмчилснийг үнэлж, “Таныг дараагийн ээлжид эмнэлгийн бүлэг ахлуулна. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эмч, сувилагч нарын бүрэн бүрэлдэхүүн авч явна” гэсэн шийдвэр гаргаж, “Цэргийн хүндэт” медалиар шагнасан. 2012 онд 850 цэргийн бүрэлдэхүүнтэй батальоны эмнэлгийн бүлгийг дэд хурандаа Ч.Лхамсүрэнгээр ахлуулан дөрвөн эмч, дөрвөн сувилагчийн бүрэлдэхүүнтэй явуулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэр дээр хаяглан ирүүлсэн. Ингээд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нэг цэргийн биеийн байдал хүндэрч, Монгол Улс руу татан гаргалт хийхдээ эрсдэлгүй, амь насыг нь аварсаныг “Жанжин штаб”-аас сайшааж, дахин эмнэлгийн бүлэг ахлах эрх өгсөн. 2014 онд би гурав дахь удаагаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, албаа нэр төртэйгөөр хашсан учир “Цэргийн гавьяаны тугийн одон”-гоор, 2017 онд Цэргийн багуудын шилдэг эмнэлгийн бүлгийн даргаар шалгарсан тул “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдаж байлаа” хэмээн дурслаа.

Даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас давхардсан тоогоор 162 алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Хүн бүрт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хувь тохиохгүй. Тэр тусмаа гурван удаа ажиллагаанд үүрэг гүйцэтгэх аавын хүү тун цөөн. Тэрбээр “Ажиллагааны газар орноос онгоцонд суугаад хөөрөхөд эсэн мэнд л гэртээ харих юмсан гэсэн бодол төрсөн. Учир нь бид агаарт явж байгаа, ажиллагаа бүрэн дуусаагүй шүү дээ. Монгол Улсын хил давах, газардах мөчид л эсэн мэнд эх орондоо эргэж ирлээ гэж огшиж, баярлана. Анхны ажиллагаанаас ирэхдээ цээж дүүрэн амьсгал авч, нулимс бүрхсэн нүдээр гэрийнхнийгээ харж, хүүгээ тэвэрч авах мөчийн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Эмч хүний хувьд оюутан байхдаа хичээл дээрээ судалсан ч манай улсад гарах боломжгүй, халуун орны малери өвчнийг эмчилж үзсэн. Тиймээс дараа, дараагийн ажиллагаанд явах эмч нарт туршлага болгож, эмчилгээний арга зүйг заах боломжтой болсон” гэв.

Тэрбээр 2010 онд Чадын хоёрдугаар ээлжид явахдаа анх удаагаа эргүүлийн цуваанд гарсан түүхээ ийнхүү хуваалцлаа. “Чадын томоохон хот Ириба болон Абечи хотын хооронд цэргийн багаас анхны эргүүлийн цуваанд долоо хоногийн хугацаатай, таван машинтай, 25 цэрэг явахад анх удаа эргүүлд гарсан. Бидний хажуугаар босогчид эсвэл Засгийн газрын цэргүүд аль нь болох нь мэдэгдэхгүй, буу зэвсэг, гратимонт агсаж, нүүрээ хаасан хүмүүс муухай орилж, хашгирахад жихүүдэс хүрч байлаа. Гэхдээ дараа, дараагийн эргүүлийн цувааны хамгаалалтад явахад бага зэрэг дасаж, айдас мөн адил бүдгэрсэн. Майхны гадаа хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд ирж, хоол гуйна. Орой болохоор согтуу цэргүүд ирээд буу барьж орилох нь түгшүүртэй. Ер нь ажиллагааны газар орны хүн ард нь туйлын ядуу, амьд явах баталгаа байхгүйн дээр хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигддөг. Тийм ч учраас Монгол Улсын иргэн болж, уудам, сайхан тал шигээ амгалан, тайван эх оронд төрсөн азтай хүмүүс гэдгээрээ омогшиж, бахархах сэтгэгдэл төрдөг” гэсэн юм.

Лхамаа хурандаа түүх, улс төрийн тухай ном унших, басхүү ном туурвих дуртай аж. Сүүлийн гурван жилд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмнэлгийн албадын түүх”, “Эрүүл мэндийн алба байгуулагдсаны 100 жилийн ойн ном”-онд байгууллагынхаа харьяа эмнэлгүүдийн түүхийг бодитоор нь бичиж оруулжээ. Одоо “Эмч хурандаа” гэх шинэхэн бүтээлдээ ханцуй шамлан орсон байна. Түүний хувьд аавынхаа чин хүсэл, мөрөөдлийг биелүүлж, 2014 онд хурандаа цол хүртсэнээр Монгол Улсын 55 дахь эмч, хурандаа болсон түүхтэй юм.

Ажил үйлсийн замнал:

-1995 онд Хорихын нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, 1995-1996 онд дотрын тасгийн эрхлэгч, 1996-1999 онд ерөнхий эмч,

-1999-2003 онд Зүүн хараагийн хорих ангид эмч,

-2003-2005 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч,

-2005-2007 онд Мааньт дахь архины эмчилгээний ерөнхий эмч,

-2007-2015 онд өөрийн хүсэлтээр 401 дүгээр ангийн дотрын тасгийн эрхлэгч,

-2015-2020 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн халдвартын тасгийн эрхлэгч,

-2020-2022 онд Баривчлах байрны эмч,

-2022 оны 02 сард ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Хорих 401 дүгээр анги-Хорихын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа Хонхорын сүрьеэгийн эмнэлгийн хэсгийн эмчийн албыг хавсарч хашсан учир тэрбээр ШШГБ-ын дөрвөн эмнэлгийн ерөнхий эмчээр ажилласан туршлагатай нэгэн юм. Түүнчлэн даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйл хэрэгт Монгол Улсаа төлөөлөн гурван удаа үүрэг гүйцэтгэсэн баялаг түүхийн эзэн таниар бахархахгүй байхын аргагүй билээ.

М.Н: ГЭР БҮЛ АЗ ЖАРГАЛЫН ГОЛОМТ БАЙХ ЁСТОЙ АТАЛ ЗАРИМ ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОВЛОНГИЙН ҮҮР БОЛСОН БАЙДАГ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн олон улсын өдөр” болгон тэмдэглэх тогтоол баталсан. Уг өдрийг тохиолдуулан гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэргэжилтэн, дэслэгч Ч.Ариунболдын бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.

Монгол Улсад тулгамдаж буй асуудал юу байна вэ. Магадгүй яг одоо гадагшаа гараад гудамжинд алхаж яваа хэн нэгэнд энэ асуултыг тавихад ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдол, архидалт, бүр нарийн тоочвол Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэлийг нэрлэнэ. Гэхдээ хүмүүс тэр бүр анзаардаггүй, анзаарсан ч төдийлөн ач холбогдол өгдөггүй асуудал бол гэр бүл салалт.

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж гэр бүлийг тогтвортой байлгах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгох шийдвэр гаргаж, 1994 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсын хувьд уг өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэж байна. Тэгвэл Монгол Улсад гэр бүл хэр тогтвортой байна вэ.

Монгол Улсад өдөрт дунджаар 50 орчим гэрлэлт, 13 салалт бүртгэгдэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 онд 17694 гэрлэлт, 4515 салалт бүртгэгдсэн статистик мэдээнээс үүнийг хялбархан тооцон гаргаж болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлангаар 2022 онд шүүхэд салах өргөдлөө өгсөн 3861 гэр бүлд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулсан ч ердөө 10.7 хувьд эвлэрэл амжилттай болжээ. Харин 3447 өргөдөл буюу 89.3. хувьд амжилтгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдсан байна.

Салж байгаа гэр бүл ихэвчлэн 1-2 хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл, жилд 10 мянга орчим хүүхэд гэр бүл салалтын улмаас өнчрөл, хагацлын зовлон амсаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн болон цуцлуулсан тоо. Үүний цаана гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч үлдэж байгааг нарийвчлан гаргах боломжгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нийслэлийн 816, 21 аймгийн нийт 1200 өрхийн дунд “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгаа хийжээ. Уг судалгаанд хамрагдсан өрхүүдийн 13.5 хувь нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдрагч хэлбэртэй байсныг онцолжээ.

Гэр бүл салалт нь залуус хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа муу, архидалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт, хэрүүл маргаан, үл ойлголцол гэсэн дүгнэлтийг гэр бүл судлаач хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын аль ч судалгаанаас хангалттай харж болно. Архидалт, хууран мэхлэлт, хэрүүл маргаан нь эцсийн дүндээ гэр бүл салалтын хамгийн том шалтгаан болох хүчирхийлэл, дарамт шахалтын эх суурь болдог байна. Дээр дурдсан судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 31.6 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бие махбодын, сэтгэл санааны эсхүл бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна.

Гэр бүл салалт, хүчирхийллийн хамгийн том хохирогч хүүхэд. Залуу эмэгтэй хүүхдийнхээ ааваас салж, өөр хүнтэй хамтран амьдрах үед 3 настай хүү нь хамтран амьдрагчийнх нь тэсэхийн аргагүй хүчирхийлэлд өртөн эмнэлэгт хэдэн арав хоног ухаангүй байгаад Турк руу эмчилгээнд явсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж олныг сэртхийлгэсэн. Аав, ээжийнхээ хайрыг ханатлаа амсаж, хорвоо дэлхийг гэнэн цагаан инээдээрээ хөглөж, өнөөдөр байтугай ирээдүйд юу болохыг үл тоон өдөржин тоглож өнжих насандаа хэдэн хүүхэд цоожтой хаалганы цаана энэ мэт хүчирхийллийн золиос болж буйг таамаглах аргагүй. Гэр бүл нь аз жаргалын голомт байх ёстой атал зарим эмэгтэйд, зарим хүүхдэд зовлонгийн эх үүр болсон байна. Энэ үгийг эмэгтэйчүүдийн хорих буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож буй М.Н өгүүлсэн юм. Гэр бүл салалт, хүчирхийлэл хүүхдэд хэрхэн тусаж байгаа талаар ярилцахаар бид түүнтэй тус ангид уулзаж, доорх яриаг өрүүлсэн юм.

Хүүхдүүд минь “Ээжээ өлсөөд байна” гэж хэлэхэд л хөх тэнгэр хөмрөх шиг болсон

Тэр надаас мөнгө авсан үедээ тайван байдаг. Тиймээс зодуулахгүйн тулд өдөржин хүний үс засаж олсон мөнгөө орой болгон өгдөг байсан нь миний хамгийн том алдаа байсан даа. Нэг орой ажлаа дуусаад ирэхэд хүүхдүүд минь идэх хоолгүй “Ээжээ өлсөөд байна” гэсээр угтахад нь хөх тэнгэр хөмрөх шиг болсон хэмээн ярих М.Н гэх энэ бүсгүй бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 1 дүгээр сарын 13-нд 3 жилийн хорих ял авсан байна.

Би тухайн үед түрхэн зуурын уур бухимдлаа дарсан бол өдийд 3 сайхан хүүхдийнхээ хамт жаргалтай байх байсан юм гэсээр Н яриагаа үргэлжлүүллээ. Тэрбээр нөхөртэйгөө гэрлээд 8 жил амьдрахдаа гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байжээ. Анх түүнтэй танилцахад ёстой л хүний хайлан байсан. Гэхдээ яг хамт амьдраад эхлэх үедээ жинхэнэ төрхөө нууж байсныг нь мэдсэн гэж М.Н харамсангуйгаар дурсав.

Тэрбээр, “Нөхөр ажил хийдэггүй тул би хүүхэд төрүүлсний дараа гам барина гэдэг ойлголт байгаагүй. 14 хоноод л шууд ажилдаа гардаг байсан. Учир нь нөхөр мөнгө төгрөггүй болоод ирэхээр ааш авир нь өөрчлөгдөж, зодож нүддэг. Нөхрөө олны дунд оруулахын тулд, юм үзүүлж, нүд тайлуулахын тулд би Оросын Эрхүү хот руу хүртэл авч явсан. Гэхдээ...” гэж хэлээд тэр дуугаа хураачхав. Харь оронд, хүний нутагт нарийн гэдсээ тасартал зодуулж, хагалгаанд орсон нь түүний хувьд эргэж санамааргүй хар дурсамж. Тэр үед нөхөр нь эмнэлэгт бичиг баримтыг нь ч өгөлгүй Монгол буцсан бөгөөд Эрхүү дэх Консулын газрынхан эгчтэй нь холбогдож байж, бичиг баримтыг нь авчруулсан байна. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ яваад ирэхдээ ангийнх нь бүтэн эсхүл хагас өнчин хүүхдүүд ямар хүнд амьдрал туулж байгаа талаар, аав ээжийгээ хэр их санадаг талаар нь ээждээ ярьдаг байж. Тиймээс ч М.Н өөрийн хүүхдүүдээ өнчрөл, хагацлыг амсуулахгүй гэсэн сэтгэлээр нөхрийнхөө 2017 онд хийсэн дээрх үйлдлийг нь уучилжээ. Гэвч байдал дээрдсэнгүй.

Ганц сарнай, атга чихэр, уучлаарай гэдэг гэмшлийн үгэнд хууртаж, одоо ухаарч дээ, дахиад зодуулахгүй нь дээ гэсэн горьдлого тээдэг байсан өдрүүдээ бодохоор харамсдаг даа гэж М.Н яриагаа үргэлжлүүллээ. “Тэр орой надад гар хүрэхэд нь би тэсэлгүй юмаар цохиж гэмтээгээд шүүхээр шийтгүүлсэн. Нөхөр маань хаа очиж хүүхдүүддээ гар хүрдэггүй. Тиймээс намайг гарч иртэл сайн хараарай гэж захиад хүүхдүүдээ нөхөртөө үлдээсэн ч хөдөө ажиллалаа гэдэг шалтгаанаар Хөвсгөлд байдаг ээжид минь өгсөн байсан. Хүүхдүүдийг ээжид өгөхөөс өмнө аавынх нь ах нь бага хүүгийн минь хоёр гарыг хугалсан байна билээ. Согтуу орж ирээд газар савчихсан гэсэн. Би ч хуулийн дагуу шийдүүлнэ гээд эндээс өргөдөл бичээд явуулсан байгаа” гэж хэлээд, хацрыг нь даган урсах нулимсаа арчаад, “Том охин минь одоо 7 настай. 2 эрэгтэй дүү нь 3, 4 настай. Намайг хоригдсоноос хойш охин минь 2 дүүгийнхээ ээж шиг л байдаг болсон. Утсаар ярихад охин минь би гэрийнхээ урд талын дэлгүүрийн барааг өрж өгөөд өдөрт 5-10 мянган төгрөгийн цалин авч байгаа. Танд нүүрний будаг авч өгнө өө гэж хэлсэн. Өдийд эрхэлж, тоглох нас нь байтал охин минь тэнд ажил хийж байна. Хамгийн гол нь хүүхдүүдийн дэргэд намайг зоддог байсан. Тэднийхээ төлөө гэж зодуурыг нь тэвчдэг байсан ч байнга намайг зодуулж байгааг харсан хүүхдүүд ямар их сэтгэлзүйн дарамтад байсныг би хожим ухаарсан даа. Нөхрийн ээж хүүхдүүдэд минь “Танай ээж муу хүмүүсийг хорьдог шоронд байгаа. Ирэхгүй” гэж хэлсэн байсан. Би эндээс гарч хүүхдүүдтэйгээ Хөвсгөлд амьдарна. Энд сургалтад оёдлын сургалтад сууж, чадамжийн гэрчилгээ ч авсан” гэлээ.

Эргээд охиныхоо хайртай аав нь болж, халуун тэврэлтийг нь мэдрэхийг хүсэж байна

Эмэгтэйчүүдийн хорихоос гараад түүнтэй хаяа залган байрлах Баривчлах байраар орлоо. Энд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр иргэнтэй уулзаж, хүчирхийлэл үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн талаар ярилцахыг зорьсон юм. Эдгээр иргэд зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдаж, өөрсдийн алдааг ойлгож байгаагаа хэлээд мөн тэдний алдаа дутагдлыг бусад хүн бүү давтаасай гэсэн сэтгэлээр бидэнтэй уулзахыг зөвшөөрснөө ярианыхаа эхэнд онцолж байлаа.

Эндээс гараад хамгийн түрүүнд охинтойгоо хамт хоолонд орж, дуртай тоглоомыг нь авч өгөөд гадуур зугаална гэж бодож байгаа. Охиноо маш их санаж байна хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байранд шүүхийн шийдвэрээр 30 хоног саатуулагдаад буй Л.Э ярилаа.

Л.Э, “Мөнгө санхүүгийн дутмаг байдал, хардалтаас болж эхнэртэйгээ муудалцдаг байсан. Хадам ээж манайд амьдардаг тул маргаан үүсэхэд мэдээж охиноо өмөөрнө. Ингээд л үл ойлголцол улам даамжраад бухимдсандаа ширээн дээрх юмыг авч шидэж, эхнэрийнхээ гараас чанга атгасан. Энэ мэт үйлдлээс бол охин минь надаас хөндийрч эхэлсэн. Монголчууд “аав амьтай” гэж ярьдаг шүү дээ. Миний охин “аав амьтай” байсан ч хэрүүл маргаанаас болж 6 настай охин минь надтай утсаар ч ярихаа больж эхэлсэн. Энэ миний хамгийн том алдаа. Бүх алдаагаа залруулж, бүхнийг шинээр эхлэхийг хүсэж байна. Эхнэртэйгээ ч анх танилцаж байсан үеийнхээ тэр нандин харилцааг сэргээе гэж ярилцсан байгаа. Эргээд охиныхоо хайртай аав нь болж, халуун тэврэлтийг нь мэдрэхийг хүсэж байна” гээд нулимсаа арчив.

Харин тус байранд хоригдож буй Н.Б, “Би хардалтын улмаас эхнэрийнхээ ажил дээр согтуу очиж агсам тавьж, шүүхээр шийтгүүлсэн. Энд 25 хоног байхдаа бүх л амьдралаа бодлоо. Би эхнэртэйгээ 13 жил амьдарч, 4 сайхан хүүхдийн аав ээж болсон. Энд байх хугацаанд эхнэр 3 удаа ирж уулзаж, ярилцаж ойлголцсон. Гараад гэр бүлээрээ зугаалахаар төлөвлөж байгаа. Хүүхдүүд минь ч намайг санаж байгаа. Би ч тэднийгээ маш их санаж байна. Энд сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх олон сургалтад хамрагдаж, засал хүмүүжлийг ч олж байгаа” гэлээ.

Хүүхэд бүр аав ээжтэйгээ аз жаргалтай амьдраасай

Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдийн хувьд хамгийн эрхэм зүйл болсон эцэг, эхийн хайр халамж, элэг бүтэн амьдралыг үгүй хийдэг. Үүнээс болж, хүүхэд эзэнгүйдэж, сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй гаж зан үйлд татагдан орох нөхцөлийг бүрдүүлдэг. Аав, ээж нь салсны улмаас хараа хяналтгүй үлдсэн, эсхүл хүчирхийлэл үйлдэгчээс зугтсан хүүхдүүдийг хамгаалах асрамжийн газар, Хүүхэд хамгааллын төв Монгол Улсад олон бий. Ингээд бид Баривчлах байрнаас гарч, хүүхэд хамгааллын чиглэлээр 50 жил ажиллаж буй “Өнөр бүл” төвийг зорьсон юм. Тус төвд жилд 200-210 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Бид хүүхдүүдээ өмсөх хувцас, идэх хоолоор дутаахгүй ч ганцхан зүйлийг өгч чадахгүй. Тэр нь төрсөн аав, ээжийн хайр хэмээн “Өнөр бүл” төвийн албаны дарга Д.Загарсүрэн яриагаа эхлүүллээ. Тус төвд ирж байгаа хүүхдүүд бүгд гэр бүл салалт, хүчирхийлэл зэргийн улмаас үүдсэн сэтгэл зүйн хувьд асар хүнд гэмтэлтэй ирдэг байна. Тиймээс сэтгэл зүйн үйлчилгээг зөв хийх нь маш чухал гэдгийг тэрбээр онцолсон юм.

“Өнөр бүл” төвийн албаны дарга Д.Загарсүрэн, “Өнөөдрийн байдлаар манай төвд 160 хүүхэд байгаагаас 60 гаруй хувь нь аавтай, ээжтэй. Гэхдээ гэр бүл салалтаас шалтгаалаад манай төвд ирсэн байгаа юм. Салалтаас үүдээд хүүхэд хохироод хоцорч байхад эцэг эхэд нь ямар хариуцлага тооцож байна вэ. Хүүхэд нь энд ирснээс хойш аав ээж нь эхний нэг жил ирж уулздаг. Тэгээд л өөр амьдрал зохиогоод, үр хүүхэдтэй болохоороо ирэхээ больчихдог. Үүнээс болоод хүүхэд давхар сэтгэл зүйн дарамтад ордог. Тиймээс манай төвд одоо 3 сэтгэл зүйч ажиллаж байгаа ч хүрэлцэхгүй байна. Яг нормоор бол нэг сэтгэл зүйч 15 хүнтэй харьцах ёстой байтал манай төвийн нэг сэтгэл зүйч 50 гаруй хүүхэд хариуцаж байна. Энэ бол ажлын асар их ачаалал үүрч байна гэсэн үг” хэмээн ярилцлаа.

Тус төвийн Номын сангийн үйл ажиллагаатай танилцахаар Д.Загарсүрэн багшийн хамт ороход “Багшаа хичээлдээ явах цаг боллоо. Би явлаа шүү” гэсээр тосож угтсан 5 дугаар ангийн сэргэлэн охин Н бидэнтэй ийн яриа дэлгэлээ. Тэрбээр, “Би эгч, дүүтэйгээ хамт “Өнөр бүл”-д ирээд таван жил болж байна. Дүү маань 3 дугаар ангид сурдаг. Өмнө нь бид нар аав ээжтэйгээ тоглоомын талбайд тоглож, гадуур зугаалж, аз жаргалтай байсан. Аав, ээж хоёр салснаас болоод бид хамт байж чадахаа больчихсон” гээд дуугаа хураав. Хэсэг чимээгүй суусны дараа, “Би энд дүүгээ сайн харж байгаа. Дүү минь аав ээжийгээ их санадаг. “Өнөр бүл” төв гоё ч гэсэн аав ээжтэйгээ, эгчтэйгээ, дүүтэйгээ халуун дулаан гэртээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Ер нь хүүхэд бүр аав ээжтэйгээ аз жаргалтай амьдраасай” гэсэн юм.

Үр хүүхдийнхээ ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах нь эцэг эхийн насан туршийн үүрэг

Хэдийгээр гэр бүл салсан ч үр хүүхдийнхээ бие бялдар, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах нь эцэг эхийн насан туршийн үүрэг. Тиймээс ч шүүхээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо 11 хүртэлх насны хүүхэдтэй бол амжиргааны баталгаажих түвшний 50 хувь буюу 156700, 11-ээс дээш насны хүүхэдтэй бол 313400 төгрөг төлөх үүргийг хүлээлгэдэг.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны 2 дугаар сарын байдлаар шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн 12 690 иргэн байна. Үүнээс 5282 нь тэтгэлгийг цаг тухайд нь төлдөг бол 7678 иргэн тэтгэлгийг бүрэн төлөөгүй байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье. Хүүхдийн тэтгэлэг хүүхдийн ирээдүй” аяныг зохион байгуулж, 300 гаруй иргэний тэтгэлгийг төлүүлжээ. Гэвч эцэг, эх байх үүргээ бүрэн ухамсарлаагүй 7000 гаруй иргэнээс болж, 10000 гаруй хүүхэд өнчрөл хагацлын зовлонг амсахаас гадна хүүхдийн тэтгэлгээ авч, ирээдүйдээ хөрөнгө оруулж ч чадахгүй байна.

Гэрлэлт гэдэг нь хувь хүний сайн дурын үндсэн дээр бий болдог хэмээн олон улсын гэрээ конвенцод заасан байдаг. Гэр бүл салалт ч ялгаагүй. Гэхдээ гэр бүл салалт эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд үзүүлж буй сөрөг, сэтгэлзүйд асар том гэмтэл учруулж, тухайн хүүхэд цаашлаад буруу замд татагдаж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байгаа нь Монгол Улсын тулгамдаж буй том асуудлын нэг болоод байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, гэрлэлтэд бэлтгэх сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн үйлчилгээг бий болгох шаардлагатай гэдгийг судлаачид онцолж байна. Энэ нь ч эх орныхоо ирээдүйд оруулж, мянга мянган хүүхдийг элэг бүтэн амьдруулах хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Т.МӨНХ-ЭРДЭНЭ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА БАЙГАЛЬ ЭХДЭЭ 100 САЯ МОДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил, арга хэмжээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ойн инженер Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

“100 сая мод” хөтөлбөрийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “100 сая мод” хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний зорилго бол энэ хугацаанд дээрх хөтөлбөрийг ойрхог чанарыг сайжруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар байгаль, экологи, хүний эрүүл мэндэд үр ашигтайгаар, үе шаттай зохион байгуулахад оршиж байгаа юм. Тухайлбал салбар, нэгжүүд тус бүрдээ төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлаа хангаж эхлээд байгаа. Одоогийн байдлаар 350 мянган ширхэг бургас, улиасны мөчрийн тарьц бэлтгэсэн. Үүний 200 мянгыг орон нутагт, үлдсэнийг нь нийслэлд татан авчрахаар төлөвлөсөн. “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотод 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн байршилд алба хаагчид харандаа үрсэлгээ болон шинэсний суулгацаар тариалалтыг 2022 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Зургадугаар сард хайлаасны үрийг түүж, үрсэлгээг бэлтгэн намрын улиралд хүлэмжид болон ил талбайд тариалалт хийнэ. Орон нутгийн анги, салбар нэгжүүдийн хувьд тус тусдаа хөрс бэлтгэх, хашаалах, усалгаа зэргийн асуудлаа цогцоор шийдвэрлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа вэ?

Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа салбар, нэгжийн алба хаагчид болон хоригдол, ялтнуудад тарьц, суулгац, мод, жимс, жимсгэнийг хэрхэн тарих, арчилж, хамгаалах чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шаардлагатай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн орон нутгийн хорих анги, байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдэд мод, жимс, жимсгэнэ тарих, тариалалт хийх газар олгох асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна хорих ангиудыг түшиглэн мод, жимс, жимсгэнэ, үрсэлгээний судалгаа, үржүүлэлтийн түшиц газрыг бий болгох зэрэг бусад чиглэлээр хамтран ажиллана.

100 сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож байгаа алба хаагчид болон хоригдлуудыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

Манай байгууллага ХААИС-ийн Агроэкологийн сургуультай гэрээ байгуулаад алба хаагчдыг 14 хоногийн сургалтад хамруулсан. Сургалтаар мод үржүүлгийн газрын зохион байгуулалт, модлог ургамлын үрийн тухай ойлголт, ойн эко систем, хөрсний онцлог, агро ойжуулалтыг зохион байгуулахад уур амьсгалын нөлөө зэрэг нийт 14 төрлийн сургалт явуулж, амжилттай суралцагчдад гэрчилгээ олгосон. Харин “Ойжуулалт, Агро-Ойжуулалт, “Таримлын агротехнологи”, “Усалгаа”, “Бордоо”, “Ургамал хамгаалал”, “Арчилгаа” сэдвээр 1170 хоригдлыг цахим сургалтад хамруулсан. Цаашид үргэлжлүүлэн давтан сургалтад хамруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болоод бусад мэргэжлийн байгууллагуудтай тууштай хамтран ажиллаж байна.

10 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ. Байгаль орчин, экологи, цаашлаад иргэдэд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 10 хувийг нь тарьж ургуулна. Бид улс, эх орныхоо өмнө тангараг өргөж, үүргээ биелүүлж яваа. Үүний зэрэгцээ эх дэлхийдээ бүтээн байгуулалт хийх ажилд гар бие оролцож байна. Нөгөө талдаа хорих болон хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хоригдол, ялтнуудыг мод тарих үйлсэд татан оролцуулж, эх дэлхийдээ ойр байх, нийгэмших, нийтэд тустай ажил хийх боломжоор хангаж байгаа. Өөр нэг давуу тал бол Төв аймгийн Мөнгөнторьт сум дахь 417 дугаар нээлттэй хорих анги, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд өмнө нь мод үржүүлэг болон бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Үүнийг давуу тал гэж харж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ойн сан нэмэгдэж, байгаль экологид үнэтэй хувь нэмэр оруулна. Цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс хүн бүр мод тарих хөдөлгөөнд гар бие оролцож, байгаль экологио тэнцвэржүүлж, ногоон амьдралын хэв маягтай болно гэж бодож байна. Сонирхуулж хэлэхэд нэг га талбай бүхий ой 18 мянган сая шоо метр агаар цэвэршүүлдэг. Тэгэхээр 100 сая мод тарих нь байгаль эхдээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж харж байна.

Мод тарихад болон тариалалтыг үр дүнтэй болгоход юунд анхаарах вэ?

Модыг үрээр, тарьц суулгацаар, мөчрийн тарьц болон ногоон мөчрөөр гэсэн төрлөөр тарих боломжтой. Үрээр тарихдаа тухайн үрний гарал үүсэл, гадаад морфологи шинж чанар, хадгалалт, тээвэрлэлт, чанарын зэрэглэл зэргийг гэрчилгээний бичгээр нь нягтлах нь чухал байдаг. Харин суулгацын тухайд үндэс нь шалбарч гэмтээгүй байх шаардлагатай. Тухайн бүс нутагт мод тарилт хийх гэж байгаа тул газрынх нь онцлогт тохирсон модны төрөл зүйлээр тарилт хийвэл илүү үр дүнтэй байдаг.

Модны онцлогоос шалтгаалж, хөрсийг өөр өөрөөр бэлтгэх ёстой байдаг уу?

Хөрсний тухайд 50 хувь нь хар шороо, 30 хувь нь элс, 20 хувь нь хөх бууц гэсэн орцтой байдаг. Гэхдээ энэ нь шилмүүст мод болон навчит модны тухайд өөр өөр байна. Тухайлбал заг модыг тарихдаа элс давамгайлсан байх жишээтэй.

Модыг тарьж ургуулахаас гадна арчлах нь чухал байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

Эхлээд мод тарихаар сонгосон газрынхаа усалгааны асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Мөн өвчин хортонтой тэмцэх, зургадугаар сарын дундуур тариалсан модны ургалт, өсөлтөд нь анхаарал хандуулж, хөл газрын ургамалтай тэмцэх нь чухал. Долдугаар сарын дунд үед хөрсөө сийрүүлж, ус, агаар нэвтрэх боломжоор хангах нь ургалтыг дэмжих ач холбогдолтой. Үүнээс гадна ургуулсан модондоо тохирсон бордоогоор бордох нь ургалтын чанарыг сайжруулна.

М.МӨНГӨНЦЭЦЭГ: БҮЖГИЙН УРЛАГ НАДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН
Гурван настай бяцхан охин дөрвөн давхраас унаж, маш хүнд бэртсэн. Тухайн үед охины ходоод нь хагарч, эмч нараас найдваргүй гэх үгийг сонсч байжээ. Гэсэн ч олон том хагалгааны дараа охин амьд гарч чадсан. Энэ бүхнийг даван туулсны дараа аав, ээж нь охиноо бүжгээр хичээллүүлэхээр болжээ. Учир нь хагалгааны дараа ходоодонд нь наалданг үүсэх эрсдэлтэй учраас байнгын хөдөлгөөнтэй байлгавал охин минь урт насална гэж бодсон хэрэг. Нээрээ л бүжгийн урлаг охинд амьдрал бэлэглэж чадсан. Тэр бүжгийн урлагт анхны гэх үндэс суурийг тавьж, олон сайхан авьяаслаг шавь нарыг төрүүлсэн гавьяатай бүжиг дэлгээч, урлаг судлаач болсон. Энэ хүн бол Мөнхбадрахын Мөнгөнцэцэг. Тэрбээр одоо ЮНЕСКО-ийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, СУИС-ийн ахлах багш, “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/ хүн. Тун удахгүй “Тэнгри бүжи” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж буй түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Таныг найман наснаасаа бүжгээр хичээллэсэн гэж сонссон. Багаасаа авьяаслаг охин байж дээ. Анх хэрхэн бүжгийн урлагт хөл тавьж байв?

-Би есөн хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Монголын пионерын ордон гэж байхад бүжгийн дугуйланд анх элсэн орсон. Анх орсон жилээсээ цасан охин болж, Монголын анхны өвлийн өвгөн, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг дагаж байгууллагуудаар явдаг болсон. Дараагаар нь Монголын бүжгийн урлагийн мундаг мастер, бүжиг дэглээчдийн гараар орж, бүжиглэсэн. Энд тэнд тоглолтоор их явна. Үйлдвэрчний соёлын төв ордоны “Хараацай” цэнгээнт бүжгийн дугуйланд их юм сурсан даа. Хүүхэд нас маань Хүүхдийн ордон болон “Хараацай” чуулгад өнгөрсөн гэж хэлж болно. Би 75 дугаар сургуульд арван жилээ төгссөн. Үеийнхэн дундаа ганцаараа бүжгээр хичээллэдэг байсан учраас ангийнхны бүгдийг нь бүжиглэдэг болгохын тулд бүжиг зааж өгнө.

Ангиараа вальс, танго, самбо бүжиглэе гэж уриална. Зарим хүүхдүүд нь их дурамчхан, ичиж зовно. Тэгээд төгсөлтийн баяраараа ангиараа вальс эргэж байлаа.

-Гэр бүлийн хамтлагтай байсан гэл үү?

-Миний бүжгийн суурийг тавьсан хүмүүс бол аав, ээж хоёр маань. Намайг хүүхэд байхад манай гэр бүл тоглолт их хийдэг байсан. "Оргил” рашаан сувиллын ажилтан Мөнхбадрахын гэр бүлийн концерт гээд л… Манайхан Бүх ард түмний урлагийн үзлэгийн наадмын их олон медальтай. Ах дүү есүүлээ дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Би дуун дээр хамгийн доод хоолой болно. Харин бүжиг дээр хамгийн урд бүжиглэж, ятга, гитар хөгжим тоглоно. Бусад рашаан сувилалын газруудаар нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулдаг “Жаргалан” нэртэй хамтлагтай байсан.

Ялангуяа “Оргил” болон Улаанбаатар сувилалд амралтын өдрөөр байнга нийтийн бүжиг хийнэ.

Тэндээс үүдээд бодоход аав ээж маань багаасаа урлагт дуртай, спортлог хүүхдүүд болгож өсгөсөн. Аав маань хөл бөмбөгийн спортын анхны мастеруудын нэг. Урлагийн их авьяастай хүн. Ээж маань хөдөө аж ахуйн мэргэжилтэй, малын их эмч хүн. Тэгсэн мөртлөө ятга тоглоно, бүжиглэнэ үелнэ.

-Тэгэхээр эргэлт буцалтгүй бүжигчин мэргэжлийг сонгохоос ч өөр аргагүй юм байна?

-Би үерхэлдээ үнэнч байсан гэх үү. Анхны Соёл гэгээрлийн дунд сургуулийн бүжгийн багшийн анхны анги 1989 онд Монголд байгуулахад тэр ангид урилгаар элсэн орсон. Тэндээ хоёр жил суралцаад төгсөхөд Соёл урлагийн их сургуульд бүжиг дэглээч багшийн анги нээгдэж, суралцсан. Өмнө нь бүжиг дэглээчдийг гадаадад бэлтгэдэг байлаа шүү дээ. Балдангийн Алтанцэцэг гэж хүн нэлээн хөөцөлдөж, санаачлан байгуулсан түүхтэй. Тэгээд би 1993 онд гурван өдөр шалгалт өгч байж энэ ангид тэнцсэн.

Тэгэхгүй ямар нэгэн бүжиглэх авьяасгүй, дэглэх найруулах сэтгэхүй муу байх юм бол тэнцэхгүй шүү дээ. Би улаан шугамны татахад хамгийн сүүлд жагсч, тэнцэж байснаа маш тод санагдаг юм.

-Одоо ч Соёл урлагийн их сургуульдаа багшилж байгаа юу?

-Би Соёл урлагийн их сургуулийн их сургуульдаа 18 дахь жилдээ багшилж байна. Миний хувьд сургуулийнхаа 1997 оны төгсөгч. Манай анхны ангиас хоёр Боловсролын гавьяат багш, хоёр урлаг судлалын ухааны доктор, нэг доктрант төрөн гарсан байна. Бүгд мэргэжлээрээ ажиллаж буй. Би 2008 онд СУИС-ийнхаа магистраа “Хадны зураг дахь бүжиг дүрслэл” сэдвээр хамгаалсан. Мөн 2021 онд Урлаг судлалын ухааны докторын зэргээ “Хадны зураг, адууны тамганаас монгол бүжгийн хөдөлгөөн эвслийн гаргалгаа” сэдвээр хамгаалсан. Төрөлх сургуульдаа багшилж, жил болгон урлагийн бүжигчний анги, багшийн анги, найруулга дэглээчийн анги гээд гурван мэргэжлээр оюутнуудыг төгсгөдөг. Энэ жил манай бүжгийн урлагт дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож байна.

Бас ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгад бүжиг дэлгээчээр ажилладаг. Чуулга маань байгуулагдаад нэг жил болж байна. Чуулгынхаа нэг жилийнхээ ойгоор өөрийн тоглолтоо хийх гэж байгаад их бэлгэшээж байгаа. Манай чуулга хамгийн отгон чуулга бөгөөд 37 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай чуулгын даргаар дуучин Б.Анхбаяр ажилладаг бол уран сайхны удирдаачаар Д.Мягмардорж, найруулагчаар Э.Болормаа, би бүжиг дэглээчээр ажилладаг. Соёмбо чуулга маань бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ тоглолтод оролцоно.

Дандаа сайхан шижигнэсэн шинэ залуу уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ өргөнө. Манай чуулгын хамт олон байнга дэмжиж тусалдаг. Уран бүтээлчид маань их олон сайхан уран бүтээлүүд хийж байна.

-Бүжигчин хүн ажилласан жил, туршлагаараа бүжиг дэглээч болдог гэж ойлгодог?

-Яг бүжгийн урлагийн анги гэхэд тусгай хөтөлбөртэй. Бүжиг дэглэн найруулах анги нь бас өөр. Тэгэхээр оюутан залуус их сургуулийн дөрвөн жилийн хугацаанд аль мэргэжлийг сонгосноос шалтгаална. Ер нь дэглээч хүн бас бүжиглэхгүй бол болохгүй. Бүжгийн хөдөлгөөнийхөө учир холбогдлоос авхуулаад эвсэл, ур чадвар, намба гэж байна. Энэ бүхнийг өөрийнхөө бие дээр мэдэрсэн хүн бүжгээ дэглэхэд илүү дөхөм байдаг. Багшлах хүн илүү заах арга зүй, хичээлийн хөтөлбөрийн дагуу гол утга санааг мэдсэн байхад болно. Дэглээч хүн өөрөө биеэрээ үзүүлж харуулж хөдөлгөөнөө заана. Тиймээс бүжигчин байж байгаад дэглээч болох нь илүү үр дүнтэй.

Миний хувьд залуу насандаа их бүжиглэж байсан. Одоо ч бие биелгээгээ хийнэ. Бүжигчин хүнээс маш их хурд, хэмжээ хэмнэл шаарддаг учраас бүжгийн урлагийг залуу насны урлаг гэх нь ч бий.

-Таны нэрийн хуудас болсон бүжиг бол “Домог биелгээ”. Энэ уран бүтээл хэрхэн бүтсэн тухай ярихгүй юу?

-“Харанга” хамтлагийн Ц. Чулуунбат ахын хөгжим “Толин хул” ая бий. Харангын Х.Лхагвасүрэн ах дуулсан дуу шүү дээ. Энэ аян дээр “Домог биелгээ”-г бүжиглэсэн байдаг юм. Тэр бол миний нэрийн хуудас уран бүтээл. Хань Д.Энхбаяр маань энэ бүжгийн зохиол, нэрийг нь өгсөн. Бид хоёр гадаадад амьдарч байгаад 2010 онд эх орондоо ирсэн. Тэгээд надад хань минь “Энэ аян дээр биелгээ хийвэл яасан юм бэ. Энэ их гоё ая байна. Домог болтлоо яваасай” гэж маш тод хэлсэн. Надад дууны нэр, ая аялгуу, үг ч их маш их таалагдсан. Тэгээд археологийн олдвороос олдсон хүннү захтай дээлний загвараас санаа авч, хувцас хийлгэсэн.

Би хадны зураг судлаач хүн учраас бүжгийн хөдөлгөөнөө хадны зургаас авч, энэ бүтээл төрсөн. Энэ бүтээл Мөнгөөгийн гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Яах аргагүй миний нэрийн хуудас мөн.

-Эртний хадны зургийг бүжгийн урлагтай хослуулан судалсан хүн хэр олон байдаг юм бэ?

-Анх 1995 онд оюутан байхдаа хадны зургаас сэдэвлэсэн зохиомжийг хичээл дээрээ их хийдэг байсан. Тэгээд 1998 оноос улам гүнзгий судалж эхэлсэн. Хадны зураг бол Монголд төдийгүй дэлхийн олон оронд байдаг бөгөөд байгалийн ил музей гэж явдаг. Эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн байгалийн музейд буй дүрслэх урлагийн бүтээлүүд. Тухайн цаг үед хүмүүс хадны зургийг бүтээл болно гэж бодохгүйгээр ямар нэг онцгой үйл явдал, төсөөллөө хадандаа зурж үлдээсэн. Тэр нь яг энэ чигээрээ бидэнд үлдэж, ирж байгаа нь авууштай сайхан. Энэ бүхнийг бид тухайн нийгэмд ийм байсан болов уу гэж түүхэн цаг хугацааг урлагаар дамжуулан илэрхийлж байгаа юм.

Дүрслэх урлагт хадны зургийг зурдаггүй улс орон гэж байхгүй. Бүхий л улс үндэстний зураачид хадны зургаас санаа авсан байдаг. Харин бүжиг болгосон нь их ховор.

Би гурван өдрийн өмнө Дэлхийн хадны зургийн холбооноос нэг мэдээ хүлээж авсан. Тэр холбооны тэргүүн нь Польш хүн байдаг юм байна. Тэр хүн надтай холбогдож, "Удахгүй болох хадны зургийн их хуралд онлайнаар оролцохыг урьсан. Ингэхдээ тэр хүн "Одоогийн байдлаар дэлхий дээр хадны зургаар бүжиг дэлгэдэг хоёр хүн байна. Үүний нэг нь та. Гэхдээ би дахин судалж, хайж байна" гэсэн. Нөгөө дэглээч нь Бразил улсад орчин үеийн модерн чиглэлээр бүжиг дэлгэдэг хүн. Миний хувьд язгуур уламжлал дээрээ суурилж, бие биелгээтэйгээ холбож, хийсвэрлэл, ажиглалтын аргаар хүний биеэр илэрхийлж гаргадаг. Гэхдээ натурлаг байдалтай гэх үү.

-“Тэнгри бүжи” гэдэг тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Тоглолтын бэлтгэлээ хэрхэн базааж байна?

-Тоглолтын бэлтгэл маш сайн хангагдсан. Бүх хар зургууд гарсан. Бүх театр, чуулгын уран бүтээлчид бэлтгэлээ хийж байна. Энэ тоглолтоо уг нь 2020 онд хийх байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон. Тоглолтын зохиол, дэс дараалал нь бүгд тодорхой болж, хань маань найруулагчаар ажилласан. Бүжи гэдэг үг 1000 жилийн өмнө бүжиг гэдэг утгаар хэрэглэгдэж байсан монгол үг. Эртний толь бичигт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. "Тэнгэр" гэдэг нь даяар олноороо, хам олноороо, өргөн утгаараа, бүх нийтээрээ тэнгэрлэг байх утгатай. Монгол бүжиг, монгол хүн тэнгэр шигээ уужим, тавлиун ухаантай тал нутгийн сайхан эзэн байгаасай гэдэг бэлгэдэлтэй.

Бид олон улсад ганц адуугаараа, тал нутгаараа бус өнөөдрийн дэлхийн монгол хүн ямар байх ёстой юм бэ, ямар тамгатай, удам судартай хүн юм бэ гэдгээ илэрхийлж чаддаг байгаасай гэж бодсоны үндсэн дээр уран бүтээлүүд маань төрөн гарсан юм.

Би 2004 онд анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо “Бодит нүүдэл буюу хүн нүүдэл” нэртэйгээр хадны зургаар сэдэвлэсэн бүтээлээр бэлэг барьж байсан. Тун удахгүй "UB Palace" концертын танхимд дөрөвдүгээр сарын 21-нд бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Хадны зураг дээрээ нэмээд адууны тамганаас сэдэвлэсэн уран бүтээлээ толилуулна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийн тайлан тоглолт гэж ойлгож болно. Миний хувьд бүжгийн урлагтай амьдралаа холбоод 44 жил болж байна. Энэ бол бага хугацаа биш. Найман настайгаасаа эхлээд 44 жил бүжгийн урлагт суралцаж, зааж сургаж, олон сайхан мундаг шавь нарыг төрүүллээ. Энэ бол миний бахархал.

Мөн дэргэд байгаа ханьтайгаа амьдралыг туулаад 33 жил болж байна. Хуримаа хийгээд 30 жил болж байна. Дэргэд байгаа хүн уран бүтээлд их нөлөөлдөг. Урлагийн тайз, дэлгэцийн найруулагч мэргэжилтэй хүн л дээ. Миний үнэтэй зөвлөгч, ах, аав минь ч юм шиг, шүүмжлэгч аль эсвэл миний эсрэг хүн ч юм шиг…Тэр бүхнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байдаг. Австри улсад амьдардаг ээж маань хүртэл бүжгийн тал дээр надад зөвлөгөө өгдөг. Намайг 10 жилд байхад л үелзүүр бүжиг зааж өгсөн хүн л дээ.

-Тоглолтын үеэр уран бүтээлчид тайзнаа, үзэгчид зөвхөн суугаад үзэхгүйгээр хамтдаа бүжиглэнэ гэсэн үү?

-Тэгнэ. Үзэгчид амтдаа бүжиглэж, мэдэрнэ гэсэн үг. Орчин маань түүхэн цаг хугацаагаар аялуулна. Тухайлбал “Домог” биелгээг үзэгчид надтай хамт бүжиглэнэ. Эртний, сурвалжит, ордны, бие биелгээний үе гээд хэсгүүдтэй. Ер нь түүх маань ийм байсан гэдэг танин мэдэхүйн мэдээлэл авч, соёлын боловсролыг олгоно. Дээрээс нь олон хүнд хүрээсэй гэж бодоод “UB Palace” төвийн тайзыг сонгосон. Тэрнээс биш цөөн хүнд тоглолт хийж болох байсан. Энэ бол нэлээн түүх, бидний өв соёлыг хөндөж байгаа.

Хөдөөгийн Пэрлээ гуай нэг номондоо “Монгол түмний гарлыг адууны тамгаар нь хөөж, судалж болно. Энэ тамга бол Манжийн дарлалын үед устаж алга болоогүй цор ганц өв” гэж захиж үлдээсэн. Энэ тамгуудыг хөдөлгөөнд оруулна гэдэг бас их содон бөгөөд сонин. Энэ бол инновацийн бүтээлүүд. Тоглолтын 80 хувьд хээрийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бүтээлүүд байх болно.

Олон уран бүтээлч урилгаар оролцож байгаа. Тодруулбал, "Соёмбо" чуулга, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу бүжиг, Хилийн цэрэг, Сүлд, Түмэн-Эх чуулгын бүжигчид, бүжгийн “Натурдаанс”, “Эсэргэн”, “Хатантуул”, “Moondance” хамтлаг оролцоно. Урилгаар Төрийн соёрхолт "Баянгол" чуулга, Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг, НҮБ-ын элч дуучин, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, уртын дуучин Э.Болормаа, Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг, бөмбөрийн “UB drums” хамтлаг оролцоно. Бас Улаанбаатар хот дахь бүжгийн бүх ансамблей оролцоно. "Хатантуул" цэнгээнт бүжгийн хамтлагийн анх би үүсгэн байгуулсан. Энэ нэрийг бас би өгсөн. Ахмад шавь нарын нэг Д.Саранхүү бол ДАШТ-д амжилт гаргасан "Moondance” хамтлагийн дасгалжуулагч. Тоглолт бол үзэгчдийг уйдаахгүй.

-Уран бүтээлийн тайлан тоглолтоосоо маш сайхан энерги, том урам авахыг хүсье?

-Баярлалаа. Та нартаа ажлын амжилт хүсье. Монгол хүн болгон эрүүл энх байгаасай гэж хүсье.

ЦАХИМ БУГУЙВЧИНД ИРЖ БАЙГАА АНХААРУУЛГА МЕССЕЖИЙГ ЗӨРЧИЛ ГЭЖ АНДУУРЧ БАЙГАА НЬ БУРУУ ОЙЛГОЛТ ЮМ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Тус ялын зорилго, хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгөхгүй юу?

Дэлхийн улс орнуудялын бодлогыг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх болсон.

Монгол Улсын хувьд хорихоос өөр төрлийн ялыг илүү өргөн хэмжээнд ашиглах, нийгмийн ач холбогдлыг өсгөх зорилгыг эрх зүйн шинэтгэлдээ тусгахаар ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ бол хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульдаа тусган,хэрэгжүүлсэн явдал юм.

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Эрүүгийн хуульд Зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр тусгасан хэдий ч хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Энэ хугацаанд уг ялыг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг хангасан юм. Гэтэл зарим иргэн уг ялын хэрэгжилтийн талаар олон нийтэд санаатайгаар ташаа мэдээлэл өгч байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн хүн тус ялаар шийтгэгдээд байгаа вэ?

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 4136 ялтан шийтгэгдсэн. Тодруулбал, шүүхээс шийтгэгдэж ирсэн 2998 ялтан, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1138 ялтан байна.

Энэ ялыг нийгмийн зүгээс төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Тухайн ялын үр нөлөөг товчхон тайлбарлаж өгнө үү?

Хэрэгт холбогдсон хүний зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан үзэж энэ төрлийн ялаар шийтгэдэг. Заавал хорих ял оноож, бусад гэмт хэрэгтнүүдтэй хорихгүй гэсэн үг. Энэ ял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээ хүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой юм. Нийгэм, хамт олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр хорих ялаар шийтгүүлсэн хүмүүжигчийн тоо буурахаас гадна давтан гэмт хэргийн тоо ч буурна. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Тухайлбал, ял эдлүүлэх ажиллагааны зардлын хувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг багагүй хувиар бууруулсан. Хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардлаас 25-30 дахин бага зардлаар хэрэгжүүлж байна. Энэ нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийн хэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.

Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэрхэн тогтоодог вэ. Тогтоосон бүсийг өөрчлөх боломжтой юу?

Эрүүгийн хуульд 144 төрлийн гэмт хэрэгт уг ялыг оногдуулахаар заасан байдаг. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээдэг бөгөөд өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглодог юм.

Шүүх тухайн ялтны бүсийг тогтоохдоо хувийн болон үйлдсэн хэргийн хэв шинж байдлаас шалтгаалан гэрийн хаяг, баг, хороо дүүрэг, аймаг, нийслэл, улсын нутаг дэвсгэрийн хилийн заагаар бүсийг тогтоож өгдөг.

Тогтоосон бүсийг өөрчлөх эрх бүхийн байгууллага нь прокурор. Тухайн ялтны гаргасан хүсэлтийг аймаг, нийслэлийн ШШГГ, хэлтсийн хариуцсан алба хаагч хүлээн авч бүрдүүлсэн нотлох баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлдэг.

Хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

Цахим хяналт, удирдлагын төвөөс тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгсэл ашиглан 24 цагаар хяналт тавьж байгаа. Мөн шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан нар биечилсэн хяналт тавьж ажилладаг.

Цахимбугуйвч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгаа юу?

Цахим бугуйвч нь хүний биед харшил үзүүлэхгүй материалаар хийгдсэн, ус, шороо зэрэг зүйлээс хамгаалагдсан, халуун, хүйтэнд тэсвэртэй, хөнгөн жинтэй, цэнэгээ удаан барих, цэнэглэхэд хялбар, аюулгүй байдлын үүднээс тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бид энэшаардлагад нийцсэн, олон улсад ашиглаж байгаа цахим бугуйвчуудаас сонголт хийж ашиглаж байна.

Норгох, хагалах зэргээр гэмтсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Цахим бугуйвч нь өөрөө усны IP67 хамгаалалттай энэ нь тоос шороо, чийг шүршүүрийн уснаас хамгаалдаг. Норгож, хагалсан тохиолдолд техник хяналтын ажилтан үзлэг хийж, дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр цахим бугуйвчийг санаатай болон санамсар болгоомжгүйгээс гэмтээсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоох бөгөөд санаатайгаар гэмтээсэн, тасалсан нь тогтоогдвол тухайн ялтнаар хохирлыг төлүүлнэ гэсэн хуулийн заалттай.

Цахим бугуйвчинд зөвшөөрөгдсөн бүсээс гарсан талаарх мессеж ирдэг. Үүнийг зөрчилд тооцох уу?

Ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, бүсийн хязгаарт 200 метр ойртсон, цэнэг нь дуусаж байгаа тул цэнэглэхийг анхааруулсан болон яаралтай үеийн дуудлага зэрэг анхааруулгууд мессеж хэлбэрээр ялтны цахим бугуйвч болон Цахим хяналт, удирдлагын төвд нэгэн зэрэг ирдэг. Зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх мессежийг шууд зөрчилд тооцдоггүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь бүсээс гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргасныг тогтоовол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170.1.1-т зааснаар зөрчлөөр бүртгэнэ. Бусад мессеж анхааруулгын шинжтэй юм.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?

Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж ирсэн ялтанд эрх үүрэг, техник ашиглах зааварчилгаа зэргийг нэг бүрчлэн танилцуулж, мэдээллээр хангадаг ч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй ялаас зайлсхийх тохиолдлууд гарч байна.

Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр журмыг ноцтой зөрчсөн тохиолдолдхорих ялаар солих үндэслэл болдог.

Цахим бугуйвчийг хэрхэн худалдан авдаг вэ?

Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системийн программ хангамж, сервер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаардаг учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг.

Цахим бугуйвчны эдэлгээ, чанарын талаар?

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч, үнэ өртгийн хувьд БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой байсан. Өнөөдрийн байдлаар цахим бугуйвчний иж бүрдэл нь 420-780 мянган төгрөгийн үнэтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?

Технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүнд ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломжийг олгож байдаг онцлогтой.

Ялын хэрэгжилт, цахим бугуйвчтай холбоотой гомдол хэр ирсэн бэ?

Хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол 1 ирсэн. Ер нь бол зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна.

Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хяналтад байгаа нийт ялтнаас ялын хэрэгжилт, ач холбогдлын талаарх судалгааг түүврийн аргаар авлаа. Судалгаанд оролцсон ялтны 88 орчим хувь нь оноосон ялын төрөл, онцлог нь хувийн амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн, 12 хувь нь тодорхой хариулж мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс асуулгын аргаар судалгаа авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн гарсан.

“МЭСИЙНХЭН”-ТЭЙ ӨНЖСӨН ТЭМДЭГЛЭЛ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Алба хаагчийн ажлын нэг өдөр” фото сурвалжлагын энэ удаагийн цувралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргалыг онцолж байна.

Түүний хувьд 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн бөгөөд 20 гаруй жил эмчээр ажиллаж байгаа аж. Ойролцоогоор 4000 гаруй хүнд хагалгаа хийсэн тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2018 оноос хойш ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн сурвалжлагаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэлээ.

Ахлах дэслэгч Б.Мөнхжаргалын хувьд эмчийн болон цэргийн хос тангарагтай. Олон зуун хүний амь насыг аврахад хүч чадал, ажил амьдралаа зориулж байгаа нэгэн. Цэргийн байгууллагад ажилд орсноосоо хойш алхаж гишгэх, илтгэхээс эхлээд эмх цэгц, ажлыг хугацаанд нь амжуулах хариуцлага, дэг журмыг ягштал сурсан гэнэ.

Бага залуу насандаа эрдэм номын мөр хөөж, эр цэргийн албанд яваагүй ч өдий насандаа цэргийн эрдэмд суралцахын хажуугаар залуучуудын дунд шаггүй шооч нэгэн болжээ. Үе үе инээвхийлэн, ажил албаараа бахархан ярих түүний ажлын нэг өдөр өглөө мэдээ авахаас эхлүүлдэг.

“Мэсийнхэн” хэмээн овоглуулах тэд есүүлээ. Өрөөндөө цуглан өнөөдрийн байдлаар хүнд, хөнгөн, анхаарал шаардлагатай байгаа өвчтөний биеийн бүхий л зовиур шаналгаа юутай хээтэй нь мэдээлэл солилцоно.

Үүний дараа Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргал 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Я.Оюунчимэгт нөхцөл байдлын мэдээгээ илтгэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд энд хэвтэн эмчлүүлдэг. Нэгдсэн эмнэлгийн ачаалал их. Хажуугаар нь бичиг цаасны ажил мундахгүй гэнэ. Жилд 40-50 удаагийн хагалгаа хийдэг мэсийн тасгийнхан мэргэжил дээшлүүлэх курст боломж бололцоогоороо суралцдаг юм билээ. Олон залуухан эмч нарыг заан чиглүүлж, ажилд сургахын хажуугаар алба хаагчидтайгаа тун эвсэг байгаа нь мэсийн тасгийн эрхлэгчийн нэг онцлог.

Бид тасгийн үзлэгт гарав. Сүүлийн үед хоригдлуудын дунд бөөрний чулуу ихсэх өвчин ихэсчээ. Эдний тасгийнхан гэмтэл, эрүү нүүр, хавдар, тархи, бөөрний гээд олон төрлийн хагалгааг хийдэг. Үүнээс хамгийн түгээмэл хийгддэг хагалгаа нь бөөрний чулуу түүх болон бөөрний уйланхай, усжилт, цөсний хагалгаа зонхилдог аж.

Үзлэгийн дараа Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргал эмч сувилагчдад мэдээлэл хийв.

Өнөөдөр мэсийнхэн төлөвлөгөөт хагалгаатай. 50 эргэм насны 8 жил 6 сарын хорих ялтай, хаалттай хорих ангид ял эдэлж буй, хоригдол Х цөсний хүүдийгээ авахуулахаар хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мэдээгүйжүүлэлтийн эмч хүүхэд асрах чөлөө авсан тул гэрээтээр өөр нэг эмчийг ажиллуулдаг гэнэ. Ингээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй хагалгааны хэсэгрүү оров.

Эмч, сувилагчид хувцсаа солин хагалгаанд бэлтгэлээ. Цэлгэр том цагаан өрөө... Чив чимээгүй... Өвчтөн хоригдол Х-г унтуулгатай хагалгаанд оруулах аж. Мэдээгүйжүүлэлтийн эмч “Та унтаад л сэрнэ” гэж хэлэхэд Х толгой дохив. Түүнрүү хагалгааны өрөөний том хоёр гэрлийг чиглүүлэн асааж, зохиомол унтлагын аппарат залгав.

Дүд, дүд, дийд гэх чимээ... Мэсийнхэн хоорондоо ярилцана. Цагаан өрөө, нүцгэн эр, цэнхэр даавуу. Цээжин дээрээ томоо эрээн шивээстэй Х төд удалгүй унтах шиг болов. 90, 100, 117, 120, 140, 150, 160, 170, 180 гээд сувилагчийг тоо хэлэх зуур зүрх түгшив. Х аль хэдийнэ унтжээ. Ингээд тэд түүний цөсний хүүдийг авахаар төмөр тэрэгтэй багажаа зөөн, хоригдлын урдуур ногоон даавуу татлаа. Зүрх орчмоо жигтэйхэн гүн сорвитой тул сонирхон асуувал эмч “Хутганы гүн сорви байна” гэв.

Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргал хэдийгээр бусдад гэм хор учруулж, байж боломгүй муу муухай үйлдэл гаргасан ч гэлээ бид төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагласан. Энэ бол бидний ажил, бас амьдрал, амьд яваагийн гол утга учир юм хэмээн хэлсэн.

Энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ихэнх хоригдол ял эдлэхээсээ өмнө өөрийгөө ямар нэгэн өвчтэй гэдгээ оношлуулсан хэдий ч эмчилгээ, үйлчилгээ авалгүй өвчнөө сэдрээж, хүндрүүлсэн тохиолдол олон байдаг гэнэ. Зарим нь хорих ангид ирээд оношлуулж, эмчилгээ хийлгэж байгаа нь ч бий. Юутай ч эрхээ хасуулсан эдгээр хоригдлын амьд байх, амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд жам ёсных нь эрхийг хангахаар цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагчид энэ байгууллагад олон.

Хагалгаа ойролцоогоор 3 цаг орчим үргэлжлэв. Учир нь хоригдол Х-гийн зүрхний хэм алдагдалтайгаас гадна биеийн байдал нь тийм ч сайнгүй байсан аж. Гэсэн ч алтан гарт, эмч, сувилагчид маань хагалгаагаа амжилттай дуусгаад гарч иржээ.

Биднийг цайлах зуур яаралтайгаар өвчтөн хоригдол ирэв. Халуун кофегоо ууж амжилгүй мэсийнхэн доош гүйлээ. Үзлэг хийсний эцэст онош тодруулахаар 3-р шатлалын эмнэлэгрүү авч явахаар болов.

Өдөржин л нааш цааш үзлэг, оношлогоо хийх, мэдээлэл солилцох, өвчтөн хүлээж авах гээд ахлах дэслэгч Б.Мөнхжаргалтай тухтай ярилцах ч зай гарсангүй. Мэсийн тасгийнхан бүрэлдэхүүнээрээ ерөнхий эмч, хурандаа Я.Оюунчимэгийн өрөөнд цугларлаа.

Ингээд өнөөдрийн ажил дуусч, мэсийнхэн маань хэсэг тайван суув. Энэ зуур эмч нарын баяраа хэрхэн тэмдэглэх талаар асуусан боловч ажлын ачаалалаас шалтгаалан баярын ямар нэг хөтөлбөр төлөвлөгөө гаргаагүй гэнэ. Өнгөрсөн жилүүдэд ч хорио цээрийн дэглэмд байсан учир ямар нэг баяр, тэмдэглэлт өдрүүдийг нам гүмхэн өнгөрөөж байжээ.

Эмчийн ажил цагт баригдаггүй өвөрмөц ажил. Өвчтнийхөө төлөө хэдэн цагаар ч илүү ажиллаж, тэдний амь насны төлөө ээлжийн хуваарьгүй байсан ч эмнэлэг дээр хонох тохиолдол олон бий. Ээлжинд гарсан эмч, сувилагч нар, түргэний дуудлагад явж буй жолооч, эмч, харуул хамгаалалтын ажилчид унтахгүйгээр ажиллаж л байдаг. Цурам хийлгүй 24 цаг ажиллана гэдэг зарим хүний санаанд ч орохгүй байх. Гэсэн ч тэд ажилласаар л байна.