Ахмад ажилтан

Жамсран Ваанчиг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах ажлын гараагаагаа анх 1970-1972 онд Хүмүүжил-Хөдөлмөрийн колонид хүмүүжүүлэгчээр орж ажилласан байна.
Ажилласан он: 
1972-1974 онд тус ангидаа нярав,
1974-1976 онд мөн ангидаа хүмүүжүүлэгч,
1976-1977 онд харуулын байцаагч,
1977-1987 онд ээлжийн офицер,
1987 онд Бэрлэгийн хорих ангид намын үүрийн нарийн бичгийн дарга,
1988 онд Хорих 411 дүгээр ангид хүний тоо бүртгэлийн байцаагч,
 1990-1991 онд боловсон хүчин хариуцсан даргын туслах,
1992 онд арга зүйч,
1992-1993 онд Хорих 411 дүгээр ангид дэд захирал,
1993-1998 онд Хорих 433 дугаар ангид сургалт-хүмүүжил эрхэлсэн дэд дарга, үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад 1999 онд цэргийн алба хаагчийн байнгын тэтгэвэрт гарсан.
2000 онд дэд хурандаа цолыг сэргээж Хорих 433 дугаар ангид үйлдвэрийн даргаар 2014 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
2014-2016 онд ангийн газар тариалангийн үйлдвэрлэл дээр туслах зорилгоор энгийнээр ажилласан байна..
Цэвээн Халзайбааст
Ажилласан он: 1975-1978 онд Дарьт дахь Мод үржүүлгийн хорих ангид дэслэгч цолтойгоор ойн
техникчийн ажил хийхийн хамт тус ангийн орлогч даргаар ажиллаж байсан.
1978-1993 онд Хорих 411 дүгээр Хүүхдийн хорих анги Дарьтад шилжин ирж тус ангид ойн техникчээрээ ажилласан.
1993 онд  Сэлэнгэ аймгийн салхитын 433 дугаар чанга  дэглэмтэй хорих ангт Дарьтад нүүж ирж тус байгууллагад ойн инженер, ахуй дэглэмийн байцаагчаар ажиллаж байгаад 1999 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Ц.Халзаабааст нь улсад 41 жил үр бүтээлтэй ажиллаж, Ой модны нөөцийн хил зааг, тогтоох, модний үйлдвэрлэлийн нөөцийг тогтоох, хоригдол хүмүүсийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх замаар Монгол орны ойг нөхөн сэргээх, хот орчмын ногоон бүсийг бий болгох, тариалангийн талбайн зурвас, байгуулах зорилгоор мод үржүүлэх, модны суулгаж гаргах, жимсний бут тариалж, жимсний төгөл байгуулах, хүнсний ногоо тарих ажлыг хийж 1999 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 2000-2003 он хүртэл тус хорих ангид энгийнээр ажиллаж байсан.
Сүхбаатар Лхамжав
Ажилласан он: 1978-2003 он хүртэл Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 433-р ангид /хүүхдийн хорих/-д  багш, ахуй дэглэмийн байцаагч, хоригдлын тоо бүртгэлийн байцаагчаар 25 жил ажиллаад хошууч цолтойгоор өндөр настны тэтгэвэрт гарсан.
Улсад ажиллаж байх хугацаандаа:
Сэлэнгэ аймгийн аварга багш, 5, 6 таван жилийн гавшгайч, 1979 онд алдарт эх 2-р одон, 1985 онд алдарт эх 1-р одон, Ардын хувьсгалын  60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 1995 онд “ Багшийн алдар медаль”  2001 онд Хорих байгууллагын тэргүүний ажилтан тэмдэг, 2007 онд ШШГБ-ын “ Албаны төлөө-1” тэмдэг, 2011 онд ШШГБ-ын 90 жилийн ойн хүндэт тэмдэг, 2016 онд хорих 433-р ангийн 30 жилийн ойн хүндэт тэмдэг, 1996, 1998 онуудад хорих байгууллагын тэргүүний тоо бүртгэлийн байцаагч, 1996 1997 1999 онуудад байгууллагын хөдөлмөрийн аваргаа ршалгарч, анги байгууллагаасаа удаа дараа шагнуулж байсан.
00000000000000000Дамба Очирбат
Ажилласан он:
-1993-1998 онд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь 413 дугаар хорих ангийн дэргэдэх “Янжин хараа” ХХК-д ахлах нягтлан бодогчоор,
-1998-2003 онд 413 дугаар хорих ангид хөдөлмөр хамгааллын байцаагч, ахлах нягтлан бодогчоор,
-2003-2011 онд Дарьт дахь 433 дугаар хорих ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан. Улсад ажиллаж байх хугацаандаа: Банк, санхүүгийн тэргүүний ажилтан, Эдийн засгийн тэргүүний ажилтан, Салбарын тэргүүн, Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Их Монгол улсын 800 жилийн ойн хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор тус тус шагнагдаж байсан.

Back to top button