“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх,
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,
  • Шивээсгүй байх;
  • Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн  байж болно.
  • Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
  • Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1.       Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  2.       Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3.      Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4.      Иргэний үнэмлэхний хуулбар;
  5.      Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  6.      Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7.     Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8.      Төрийн албан хаагчийн анкет /2019 оны шинэ/;
  9.       Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
  10.       Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11.       Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
  12.       Өр төлбөртэй эсэх лавлагаа.

433 дугаар хаалттай хорих анги

Back to top button